Хятадын үүрэн телефоны “Зэт Ти И” компани хээл хахуулийн хэрэгт шалгагдаж байгаа талаар ЭнБиСи агентлаг мэдээллээ.


2020/03/12  33   0


www.reuters.com (2020.03.13) Хятадын үүрэн телефоны “Зэт Ти И” компани[1] нь дэлхийн зах зээлд давуу байдал олохын тулд гадаадын албан хаагчид авлига өгсөн хэрэгт сэжиглэгдэн АНУ-ын Хууль зүйн яаманд[2] шалгагдаж байгаа талаар ЭнБиСи агентлаг мэдээллээ. 

Дээрх мэдээлэлтэй холбогдуулан Хууль зүйн яамны хэвлэлийн төлөөлөгч болон тус компаниас хараахан тайлбар хийгээгүй байна.

“Зэт Ти И” компани нь АНУ-ын хориг арга хэмжээнээс зайлсхийх зорилгоор америк тоног төхөөрөмжийн бүрдлийг худалдан авч, угсарч хууль бусаар Иран[3] руу тээвэрлэсэн нь мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтоогдсоны дараагаар гэм буруутайгаа 2017 онд хүлээн зөвшөөрч 900 орчим сая долларыг төлж байсан. 

Түүний дараа жил нь хориг зөрчсөн 35 ажилтандаа арга хэмжээ авсан талаар “Зэт Ти И” компани хуурамч мэдээлэл өгсөн гэж үзэн Америкийн компаниудыг тус компанид бараа бүтээгдэхүүн нийлүүлэхийг Цагаан ордоноос хориглосон юм.

Дээрх хоригийг АНУ-ын төсөвт тус компани 1 тэрбум ам.долларын торгуулийг төлсний дараа цуцалсан байна.

“Зэт Ти И” компани нь дэлхийн хамгийн том харилцаа холбооны тоног төхөөрөмж үйлдвэрлэгч Хятадын ХуаВэй[4] компаний өрсөлдөгчдийн нэг юм. 

ХуаВэй компани нь өнгөрөгч 5 дугаар сараас хойш АНУ-ын Худалдааны яамны аж ахуйн нэгжийн жагсаалтад[5] байгаа бөгөөд уг жагсаалтад орсноор АНУ-ын компаниуд тус компанид бараа болон технологи худалдахыг хориглосон гэсэн үг юм.  

Эх сурвалж

[1] Chinese telecoms company ZTE

[2] U.S. Justice Department

[3] Iran

[4] China’s Huawei Technologies

[5] Commerce Department’s entity list

   

Сэтгэгдэл бичих


АТГ ямар гэмт хэрэг, зөрчлийн талаарх
гомдол, мэдээллийг авах вэ?

Авлигатай тэмцэх газар нь ямар гэмт хэрэг,
зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авдаг
тухай эндээс танилцана уу.

Дэлгэрэнгүй

Цахим
Хэлэлцүүлэг

ОДОО ХЭЛЭЛЦЭГДЭЖ БУЙ:
АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗРЫН 2016 ОНЫ ЭХНИЙ ХАГАС
ЖИЛИЙН ТАЙЛАН

санал өгөх