ХЯТАД УЛС АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ҮЙЛ АЖИЛЛАГААГАА ДАРААГИЙН ШАТАНД ХҮРГЭНЭ


2019/01/17  213   0


Хятад улс дахь авлигын эсрэг төрийн болон ТББ-ууд энэ онд илүү том салбар, агентлагуудад илүү их санхүүжилт, эх сурвалжын дор хяналт шалгалтын ажиллагааг хийхийн зэрэгцээ албан тушаалтнуудыг сонирхлын бүлэглэлүүдэд элсэх, авлигаас урьдчилан сэргийлэхийн төлөө дараагийн шатанд хүрч ажиллах тухай албан ёсны мэдэгдэл гаргажээ.

Хамгийн чухал нь тус комисс энэ удаад олон нийт өдөр тутам харилцдаг боловсрол, эрүүл мэнд, хүрээлэн орчныг хамгаалах, хоол, эмийн хэрэглээний аюулгүй байдлыг хариуцсан салбаруудад төвлөрч, авлигтай тэмцэхээр болсон байна. Үүнээс гадна гэмт бүлэглэлүүдээр тойрон хүрээлүүлдэг, мафи адил дураар дургигч, авлигч албан тушаалтнуудтай хатуу тэмцэхээ ч албан ёсны мэдэгдэлдээ дурдьжээ.

“Хятад улс авлигатай тэмцэхэд үлэмж амжилт гаргасан нь эдийн засгийн өсөлт, нийгмийн тогтвортой байдалд чухал нөлөө үзүүлж байна” гэж БНХАУ-ын Олон улс судлалын институтийн захирал Чи Жэн Хун хэлсэн байна.

“Авлигатай тэмцэж буй байгууллагууд гол нь төсөл, тендерүүд дэх авлига, албан тушаалтны томилгоо, улсын өмчит хөрөнгийг хуулийн хүрээнд захирч байгаа эсэхэд төвлөрч ажиллах шаардлагатай”, “Мөн санхүүгийн гэлтгүй, улс төрийн үйл ажиллагааныхаа хувьд авлигижсан хүмүүсийг зорилтоо болох нь зүйтэй” гэж Ху Нан мужийн Сахилга батыг хянан шалгах хорооны нарийн бичгийн дарга Фу Күй Хятадын сахилга батыг хянан шалгах төв комиссийн албан ёсны хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурьджээ.

“Улсын хөгжил, аюулгүй байдалтай шууд холбогддог салбар, түүнээс хэрэгжүүлж буй төслүүд, тэдгээрийн албан тушаалуудын санхүүгийн талбарт авлигатай тэмцэх үйл ажиллагааг дараагийн шатанд гаргах хэрэгтэй” гэж Хятадын Коммунист намын төв хорооны дарга Ши Жин Пин өнгөрөгч Баасан гарагт /1-р сарын 11/ гурван өдөр үргэлжилсэн хуралдааны үеэр цохон тэмдэглэжээ.

2012 онд болсон Хятадын коммунист намын 18 дугаар Үндэсний чуулганаас хойш, намын албан тушаалтнууд, тэр дундаа дээд хэмжээний албан тушаалтнууд нам доторх үйл ажиллагаанд тавигдах нэн тодорхой шаардлагуудыг хүлээн авсан нь намын сахилга батыг сахиулах чухал үйл ажиллагааны нэг хэсэг байсан юм. Энэ жил намын зүгээс хүнд суртлыг халах, алба ёсны байх зэргийг жинхэнэ “албан ёсны хэмжээнд” авч ажиллана гэдгээ тунхагласан. Эх сурвалжын хэлснээр, тодорхой бус мэдээлэл хийж, үр дүнгүй үйл ажиллагаа явуулж, ажилдаа хайхрамжгүй хандсан хэнд ч шийтгэл хүлээлгэнэ гэжээ.

Өнгөрөгч онд 621,000 хүн авлигын хэргээр шийтгүүлсний дотор 51 албан тушаалтан нь мужын, яамны хэмжээнийх гэж Хятадын сахилга батын хянан шалгах төв хороо, Үндэсний хяналтын хорооны 2018 онд Төрийн хяналт шалгалтын тогтолцооны реформын үеэр мэдэгдсэн билээ.

Эх сурвалж

ХАРРОДС ИХ ДЭЛГҮҮРЭЭС 16 САЯ ФУНТ СТЕРЛИНГИЙН ХУДАЛДАН АВАЛТ ХИЙСЭН ЭМЭГТЭЙГЭЭС 1 САЯ ФУНТИЙН ҮНЭТЭЙ АЛМААЗ БӨГЖИЙГ ХУРААН АВЧЭЭ

Нэг сая гаруй фунтийн үнэ бүхий алмааз бөгжийг Харродс их дэлгүүрт 16 сая фунтээр худалдан авалт хийсэн Азербайжаны банкирийн эхнэрээс хураан авчээ.

Сүүлийн зургаан сар Их Британийн Үндэсний гэмт хэрэгтэй тэмцэх газраас авлигын хэргийн мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрхэн худалдан авснаа тайлбарлаж чадаагүй Картиер үнэт эдлэлийг хураан авсаар байгаа билээ. Энэ удаад мөрдөн байцаагчид залилан, авлигын хэргээр Азербайжанд 15 жилийн хорих ял аваад буй Жахангир Хажиевийн эхнэр, бөгжний эзэн болох Замира Хажиева нь дээрхи хөрөнгөний бодит эх сурвалжыг тайлбарлаж чадаагүй гэж үзжээ. Арав гаруй жилийн өмнө Харродс их дэлгүүрт 16 сая фунтийн худалдан авалт хийсэн хатагтай Хажиевад өөр 22 сая фунтийн үнэ бүхий үл хөдлөх хөрөнгө байдаг гэнэ. Тэрээр Үндэсний гэмт хэрэгтэй тэмцэх газраас нийт Их Британийн хэмжээнд авлигад холбогдсон, хөрөнгөө нуун дарагдуулан гадаадийн иргэдийг шалгах шинэ шалгуураар хөрөнгөнийхөө эх үүсвэрийг тайлбарлаж чадаагүй анхны тохиолдол болон бүртгэгджээ. Ямар нэгэн хуулиас гадуур үйлдэл хийгээгүй гэх хатагтай Хажиева харин шүүхийн өмнө 11.5 сая фунтээр худалдан авсан Найтсбридж дэх хувийн орон сууц, Бэркшайр дэх гольфийн клубээ тайлбарлах хэрэгтэй болоод байгаа юм. 2011 онд худалдан авсан 8.9 каратын 1.19 сая фунтийн үнэтэй алмааз бөгжийг Үндэсний гэмт хэрэгтэй тэмцэх газар түүнийг Картиерт засуулах гэж байхад нь хураан авсан билээ.

Үндэсний гэмт хэрэгтэй тэмцэх газар өмнө нь хатагтай Хажиевагийн охины “Кристигийн дуудлага худалдааны төв”-д байршуулсан 400,000 фунтийн үнэ бүхий үнэт эдлэлийг хураан авсан байна. Хатагтай Хажиева өөрийн нэрийг нууц байлгаж, нийтэд мэдээлэхгүй байхыг өнгөрсөн хугацаанд хүссэн ч өнгөрөгч оны 10-р сард дээрх хүсэлтийг Дээд шүүх хүчингүй болгосон юм. Үндэсний гэмт хэрэгтэй тэмцэх газрын Санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх асуудал эрхэлсэн дарга Доналд Тун хэлэхдээ: “Альваа эд хөрөнгө, үл хөдлөх хөрөнгөний эх сурвалжыг хуулийн хүрээнд тодорхойлж чадахгүй тохиолдолд түүнийг асууж, эрэн сурвалжилж, гарал үүслийг нийтэд ил болгох нь зүйн хэрэг шүү дээ”, “Тайлбарлагдаагүй эд хөрөнгөний тухай шийдвэр нь Английг хууль бусаар олсон мөнгийг төвлөрүүлэх цэг болгох үйл явцыг тодорхой хэмжээгээр саармагжуулах болно” гэжээ.

Эх сурвалж

Сэтгэгдэл бичих


АТГ ямар гэмт хэрэг, зөрчлийн талаарх
гомдол, мэдээллийг авах вэ?

Авлигатай тэмцэх газар нь ямар гэмт хэрэг,
зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авдаг
тухай эндээс танилцана уу.

Дэлгэрэнгүй

Цахим
Хэлэлцүүлэг

ОДОО ХЭЛЭЛЦЭГДЭЖ БУЙ:
АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗРЫН 2016 ОНЫ ЭХНИЙ ХАГАС
ЖИЛИЙН ТАЙЛАН

санал өгөх