Хөрөнгө, орлогын мэдүүлэг гаргагчдад цахим сургалт зохион байгуулав


2021/01/13  1642   0


Авлигатай тэмцэх газраас “Ашиг сонирхлын зөрчил, анхаарах асуудал”, “Хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлэг гаргахад анхаарах зарим асуудал” сэдвээр 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр цахим сургалт зохион байгууллаа.

Нийтийн албан тушаалтнууд хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгээ шинэчлэн бүртгүүлэх ажил улсын хэмжээнд эхлээд байгаа билээ. Энэ ажил Авлигын эсрэг хуульд заасны дагуу 2021 оны 2 дугаар сарын 15-ны өдрийг дуустал үргэлжилнэ. Үүнтэй холбогдуулан хөрөнгө, орлогын мэдүүлэг гаргагчдад зориулсан сургалтыг Авлигатай тэмцэх газраас цахим хэлбэрээр тухай бүр шуурхай зохион байгуулж байна.

Энэ удаагийн сургалтад Эрүүл мэндийн яам, Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн Монгол-Японы эмнэлгийн ажилтнууд, Баянгол дүүргийн Татварын хэлтсийн албан хаагчид оролцов.

Хөрөнгө, орлогын мэдүүлгээ мэдүүлдэг албан тушаалтнуудын гаргадаг нийтлэг алдааны талаар жишээ баримттай тайлбарлаж өгөв. Тухайлбал, хадгаламжийн болон цалингийн мөнгөн дүнгээ бичихдээ нэгжийн оронг сайтар нягтлах, өндөр үнэ бүхий эд зүйлээ мэдүүлэхдээ эх үүсвэр, баримт нотолгоог заавал дурдах зэрэг асуудлыг анхаарахыг зөвлөв.

Сэтгэгдэл бичих


АТГ ямар гэмт хэрэг, зөрчлийн талаарх
гомдол, мэдээллийг авах вэ?

Авлигатай тэмцэх газар нь ямар гэмт хэрэг,
зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авдаг
тухай эндээс танилцана уу.

Дэлгэрэнгүй

Цахим
Хэлэлцүүлэг

ОДОО ХЭЛЭЛЦЭГДЭЖ БУЙ:
АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗРЫН 2019 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ
ТАЙЛАН

санал өгөх