Ерөнхий сайд асныг цаашид гэрийн хорионд байх нөхцөлөөр суллах талаар мэдэгдэв


2020/03/24  188   0


Авлигын хэргээр 17 жилийн хорих ял авч хоригдож байгаа Ерөнхий сайд асан Каледа Зиаг гэрээсээ гарахгүй байх, хилийн чанадад явахгүй байх гэсэн хоёр нөхцөлтэйгээр 6 сарын хугацаагаар суллана гэж Бангладешийн Хууль зүйн сайд мэдэгдэв. Түүний өндөр насыг харгалзан үзэж ийнхүү суллах шийдвэр гаргажээ. Зиа нь одоо 74 настай юм.

Зиад тохсон ялыг улс төрийн шалтгаантай хэмээн түүний харьяалагддаг Бангладешийн Үндэсний намын зүгээс үздэг. Харин Зиагийн өрсөлдөгч болох одоогийн Ерөнхий сайд Шейх Хасинагийн Засгийн газрын зүгээс энэхүү буруутгалыг ор үндэсгүй зүйл гэж үзэж байна.

Зиаг амьсгалын замын болон үе мөчний өвчтэй хэмээн түүний намынхан мэдэгддэг. Одоогоор түүнийг Дака дахь Анагаах ухааны Бангабанду Шейх Мужибих их сургуулийн тусгай тоноглосон хорих өрөөнд эмчилж байна. 

Архаг үе мөчний өвчнөө Англид эмчлүүлэхээр Зиагийн өнгөрсөн хоёрдугаар сард гаргасан өргөдөлд Бангладешийн Дээд шүүх татгалзсан хариу өгсөн билээ.

Зиа нь асрамжийн газарт зориулан өгсөн 250 мянган ам.долларын хандивыг хувьдаа ашигласан хэргээр 2018 онд яллагдсан бөгөөд дараа нь мөн авлигын хэргээр дахин ял авчээ.

Зиа болон түүний өрсөлдөгч Хасина хоёул удам дамжсан улс төрчдийн хүрээлэлд багтдаг. Зиа бол 1981 онд алагдсан Ерөнхийлөгч асан Зиаур Рахманы бэлэвсэн эхнэр юм. Хасина бол тус улсын тусгаар тогтнолын төлөөх хөдөлгөөний удирдагч бөгөөд анхны ерөнхийлөгч, 1975 онд алагдсан Шейх Мужибур Рахманы охин юм. 

Бангладеш нь Пакистанаас тусгаар тогтнохын төлөө 9 сарын турш дайн хийсний үр дүнд бие даасан улс болсон түүхтэй.

Эх сурвалж


   

Сэтгэгдэл бичих


АТГ ямар гэмт хэрэг, зөрчлийн талаарх
гомдол, мэдээллийг авах вэ?

Авлигатай тэмцэх газар нь ямар гэмт хэрэг,
зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авдаг
тухай эндээс танилцана уу.

Дэлгэрэнгүй

Цахим
Хэлэлцүүлэг

ОДОО ХЭЛЭЛЦЭГДЭЖ БУЙ:
АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗРЫН 2019 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ
ТАЙЛАН

санал өгөх