Хоригдож байсан Ерөнхийлөгчийг өршөөснийг ард иргэд эсэргүүцэв


2017/12/26  422   0


Зуу зуун иргэд Перугийн Ерөнхийлөгч асан Алберто Фужимориг өршөөснийг эсэргүүцэж хоёр дахь өдрөө жагсч байна. Жагсагчид Фужиморигийн хэвтэж байгаа эмнэлгийн гадаа хүрч “Урвагч”, “Өршөөлийг болиулах хэрэгтэй” гэх мэтээр хашгирч эсэргүүцлээ илэрхийлж байгаа аж.

Ерөнхийлөгч Педро Пабло Кукзински 1990-ээд онд Ерөнхийлөгч Алберто Фужиморигийн удирдаж байсан авторитор засаг улс орноо хөгжүүлэхэд их дэвшил авчирсныг нь харгалзан үзэж өршөөсөн хэмээн өөрийн шийдвэрээ хамгаалж байгаа юм. Гэвч тэрээр өөрөө ч мөн авлигын хэрэгт холбогдон албан тушаалаасаа буухад ойрхон байгаа ажээ.

79 настай Фужимори бол Перугийн “асар их зөрчилтэй” улс төрч юм. Олон хүн түүнийг авлигач, дарангуйлагч хэмээн үздэг бол бусад нь Перу Улсыг эдийн засгийн хямралаас гаргаж чадсан хэмээн үнэлж, хүндэлдэг. Тэрээр төрийн эрхэнд байх үедээ үйлдсэн гэх авлига болон хүний эрхийг зөрчсөн  гэмт хэргүүдэд буруутгагдан  12-25 жилийн хорих ял аван шоронд сууж байсныг өршөөсөн нь ийнхүү олон нийтийн дургүйцлийг хүргэсэн байна.

Эх сурвалж

Сэтгэгдэл бичих


АТГ ямар гэмт хэрэг, зөрчлийн талаарх
гомдол, мэдээллийг авах вэ?

Авлигатай тэмцэх газар нь ямар гэмт хэрэг,
зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авдаг
тухай эндээс танилцана уу.

Дэлгэрэнгүй

Цахим
Хэлэлцүүлэг

ОДОО ХЭЛЭЛЦЭГДЭЖ БУЙ:
АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗРЫН 2016 ОНЫ ЭХНИЙ ХАГАС
ЖИЛИЙН ТАЙЛАН

санал өгөх