Хонгконгийн хөрөнгийн биржийн ажилтан асан IPO-тэй холбоотой авлигын хэрэгт буруутгагдав


2020/04/02  127   0


Хонгконгийн Авлигын эсрэг бие даасан хороо (АЭБДХ) 3 дугаар сарын 25-ны өдөр Хөрөнгийн биржийн ажилтан асныг 2017 онд оёдол, сүлжмэлийн утас үйлдвэрлэгч Шэн Юү Холдинг Лимитэдээс IPO гаргах хүсэлттэй нь холбоотой авлига авсан болон эрх мэдлээ урвуулан ашигласан хэрэгт татлаа. 

АЭБДХ мэдэгдэлд дурдсанаар Еүжен Ёо нь үнэт цаас гаргах хүсэлтийг нааштайгаар шийдэх нэрийдлээр тус холдингийн зөвлөхөөс бэлэн мөнгө авсан байна.

Тухайн үед Ёо нь Хонгконгийн бирж болон клиринг дэх IPO-г хянах багийн нэгдсэн удирдлагын албан тушаалыг хашиж байсан бөгөөд биржид гарах жагсаалтын дүрмийг даган мөрдүүлэх, хөрөнгийн жагсаалтын хороод буюу эцсийн шийдвэр гаргагчдад зөвлөмж өгөх эрх мэдэлтэй байжээ. Тэрээр 2019 оны 5 дугаар сард ажлаа хүлээлгэн өгсөн.

Ёогийн хувьд түүний өмгөөлөгчтэй холбогдох хүсэлт бүхий ЛинкедИн (LinkedIn) мессежинд тэр даруй хариу өгөөгүй бол Хөрөнгийн биржийн хэвлэлийн төлөөлөгч “Өөрийнх нь өмнөх ажилтантай холбогдсон хэргийн мөрдөн шалгах ажилд цаашид ч АЭБДХ-той хамтран ажиллана” гэдгийг мэдэгдсэн байна.

АЭБДХ-ны мэдэгдэлдээ дурдсанаар Ёо нь зөвлөх Ричард Ламаас түүний эхнэрт шилжүүлсэн гэх 9.15 сая хк.долларын дүнтэй гүйлгээг нуун дарагдуулсан байна. Мөн 2 сая хк.доллар бүхий хоёр гүйлгээ нь Шэн Юү Холдингийн IPO-тэй холбоотой гэв.

Нийтийн албаны ажилтнуудад давуу байдал бий болгохыг санал болгож байсан гэх Лам болон түүний өмгөөлөгчийн хувьд холбоо тогтоож, мэдүүлэг тайлбар авахад мөн л хугацаа шаардагдах юм.

АЭБДХ нь өнгөрөгч оны 6 дугаар сард IPO гаргахад ивээн тэтгэдэг, удирдан чиглүүлдэг 2 фирм, жагсаалтад орсон 2 компанийн ажилчдад нэгжлэг хийж 3 хүнийг баривчилсан байна. 

Харин одоогоор Хонконгийн үнэт цаас болон фьючерсийн хороонд биржийн арилжааг хянах ажил үргэлжилж байна гэлээ.

            Эх сурвалж

Сэтгэгдэл бичих


АТГ ямар гэмт хэрэг, зөрчлийн талаарх
гомдол, мэдээллийг авах вэ?

Авлигатай тэмцэх газар нь ямар гэмт хэрэг,
зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авдаг
тухай эндээс танилцана уу.

Дэлгэрэнгүй

Цахим
Хэлэлцүүлэг

ОДОО ХЭЛЭЛЦЭГДЭЖ БУЙ:
АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗРЫН 2019 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ
ТАЙЛАН

санал өгөх