Х.ЭНХЖАРГАЛ: АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗРЫН АЖЛЫГ ОЛОН НИЙТИЙН ХЯНАЛТАД ӨГЬЕ


2019/01/07  507   0


Он, сар, өдөр
Хэвлэлд гарсан мэдээлэл
АТГ-ын тодруулга мэдээлэл
2016.07.30
АТГ-ын дарга ОНЗ-ийнхөнтэй уулзжээ 

Авлигатай тэмцэх газрын дарга Х.Энхжаргал тус газрын дэргэдэх Олон нийтийн зөвлөлийн дарга Л.Төр-Од, гишүүн Д.Цэрэнжав, М.Оюунчимэг, Б.Нямдорж нарын төлөөлөлтэй өчигдөр уулзжээ. 

https://news.mn/r/742488/?id=242488





Х.ЭНХЖАРГАЛ: АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗРЫН АЖЛЫГ ОЛОН НИЙТИЙН ХЯНАЛТАД ӨГЬЕ

АТГ-ын дарга Х.Энхжаргал тус газрын дэргэдэх Олон нийтийн зөвлөлийн дарга Л.Төр-Од, гишүүн Д.Цэрэнжав, М.Оюунчимэг, Б.Нямдорж нарын төлөөлөлтэй өнөөдөр уулзлаа. Энэ нь Авлигатай тэмцэх газрын дарга Х.Энхжаргалын албан ажлаа хүлээж авснаас хойших анхны уулзалт юм.
Авлигатай тэмцэх газрын дарга Х.Энхжаргал: Авлигатай тэмцэх ажлыг олон нийтийн хяналтад өгье. Харин энэ үйл ажиллагааг хэрхэн зохион байгуулах вэ гэдэг талаар та бүхний саналыг сонсъё, бүгдээрээ харилцан ярилцъя.
Олон нийтийн зөвлөлийн дарга, “Транспэрэнси интернэшнл Монгол” байгууллагын гүйцэтгэх захирал Л.Төр-Од: Авлигатай тэмцэх чиглэлээр үндэсний хөтөлбөр, алсыг харсан бодлого хэрэгтэй. Энэ хөтөлбөр, бодлогын баримт бичгээ боловсруулах чиглэлээр хамтарч ажиллах саналтай байна.
Олон нийтийн зөвлөлийн гишүүн, “Ил тод байдал сан” төрийн бус байгууллагын гүйцэтгэх захирал Д.Цэрэнжав: Соён гэгээрүүлэх ажлын үндсийг өөрчлөх шаардлагатай. Төрийн байгууллага, албан тушаалтны шийдвэр бүрийг гармагц нь шууд ил тод болгодог тогтолцоог бүрдүүлэх шаардлагатай байна” гэв.
Олон нийтийн зөвлөлийн гишүүн, Худалдаа аж үйлдвэрийн танхимын дарга М.Оюунчимэг: Танхимын зүгээс төр-хувийн хэвшлийн хэлцэл, түншлэл хэлбэрээр Авлигатай тэмцэх газартай хамтарч ажиллана. Бидний зорилго нэг. Бизнесийн орчныг эрүүл болгох, ил тод байлгах, засаглалыг сайжруулахын төлөө ажиллана.

Сэтгэгдэл бичих


АТГ ямар гэмт хэрэг, зөрчлийн талаарх
гомдол, мэдээллийг авах вэ?

Авлигатай тэмцэх газар нь ямар гэмт хэрэг,
зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авдаг
тухай эндээс танилцана уу.

Дэлгэрэнгүй

Цахим
Хэлэлцүүлэг

ОДОО ХЭЛЭЛЦЭГДЭЖ БУЙ:
АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗРЫН 2016 ОНЫ ЭХНИЙ ХАГАС
ЖИЛИЙН ТАЙЛАН

санал өгөх