Казахстан Улсад авлигын хэргийн илрүүлэлт нэмэгджээ


2020/09/02  164   0


Казахстан Улсад 2020 оны эхээс авлигын хэргийн тоо 76 хувиар нэмэгдсэн талаар тус улсын Дотоод хэргийн яамнаас мэдээлжээ.

Уг мэдээлэлд 2015-2019 онд авлигын хэргийн тоо дөрөв дахин буурсан талаар дурдсан бөгөөд энэ нь авлигын хэргийн асуудалд шинэ хандлагыг хэрэгжүүлсэнтэй холбоотой байсан гэж Дотоод хэргийн яамнаас тайлбарласан байна.

Мөн 2019 онд улсын төсвийн хөрөнгийг шамшигдуулсан хэрэг бүртгэгдээгүй бөгөөд төрийн албан хаагчдын жижиг хэмжээний авлигын хэргүүдийг илрүүлсэн. Төрийн албан хаагчдад авлига авахгүй авлигаас ангид байх хүмүүжлийг төлөвшүүлэх ажлыг зохион байгуулсаар байгаа талаар тус яамнаас мэдээлжээ.

Эх сурвалж

ОХУ-ын Москва хотод жолооч замын цагдаад хээл хахууль өгөхийг завджээ

ОХУ-ын Москва хотод жолооч замын цагдаад 40 мянган рублийн хээл хахууль өгөхийг завдсан талаар тус улсын Мөрдөн шалгах хорооны нийслэлийн Газрын даргын ахлах туслах Юлия Иванова мэдээлжээ.

Авто тээврийн байцаагч, цагдаа замын хөдөлгөөнд оролцож байсан тээврийн хэрэгслийг зогсоон жолоочид согтууруулах ундаа болон хар тамхи хэрэглэсэн эсэхийг шалгуулах шаардлага тавихад уг жолооч хахууль өгөх санал тавьсан тул түүнийг баривчилсан байна.

Уг жолоочид эрүүгийн хэрэг үүсгэсэн бөгөөд тэрээр гэм буруугаа хүлээсэн байна.

Эх сурвалж

Сэтгэгдэл бичих


АТГ ямар гэмт хэрэг, зөрчлийн талаарх
гомдол, мэдээллийг авах вэ?

Авлигатай тэмцэх газар нь ямар гэмт хэрэг,
зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авдаг
тухай эндээс танилцана уу.

Дэлгэрэнгүй

Цахим
Хэлэлцүүлэг

ОДОО ХЭЛЭЛЦЭГДЭЖ БУЙ:
АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗРЫН 2019 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ
ТАЙЛАН

санал өгөх