Израиль Улсад сонгууль болохын өмнөхөн Нетаньяахугийн шүүх хурал товлогдлоо


2021/02/16  562   0


Хэдхэн долоо хоногийн дараа болох сонгуулийн өмнө Израиль Улсын Ерөнхий сайд Нетаньяхугийн шүүх хурал товлогдсон тул тэрээр авлигын хэрэгт буруугуй хэмээн мэдэгдээд байна.

Цар тахлын улмаас бараг хагас жил завсарлаад байсан шүүх хурал өнгөрсөн даваа гаригт эхэлсэн байна. Гэрчийн мэдүүлэг, нотлох баримтуудыг шүүхэд гаргах зэрэг үйл ажиллагааны дарааллыг шүүхээс зарлана гэсэн хүлээлттэй байсан.

Шүүх хурлын үеэр Нетаньяаху мэс заслын хар масктай байсан бөгөөд шүүгчид түүнээс өмгөөлөгчийн бичгээр гаргасан өмгөөллийг хүлээн зөвшөөрч буй эсэхийг тодруулсан болно. Тэрээр хүлээн зөвшөөрч буйгаа шүүгчдийн бүрэлдэхүүнд илэрхийлсэн.

Шүүхийн танхимын гадна Нетаньяахугийн эсрэг жагсагчдын хашгирах дуу, чимээ сонсогдож байв. Тэрээр шүүх эхэлснээс хойш хагас цагийн дараа танхимыг орхин явсан ба өмгөөлөгчид нь шүүгчдийн асуултад хариулж байв.

Түүнийг хэдэн зуун мянган фунт стерлингийн үнэ бүхий бэлэг сэлтийг чинээлэг найзуудаасаа авсан, үйл явдлыг өөрт ашигтайгаар мэдээлэх давуу байдлыг олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээс олж авсан зэрэг асуудалд буруутгагдаж байгаа юм.

Нетаньяху нь бүрэн эрхийнхээ хугацаанд шүүхийн өмнө зогсож буй тус улсын анхы Ерөнхий сайд юм. Тэрээр улс төрийн хэрэг хэмээн мэдэгддэг.

Шүүх дээр тогтмол ирэх нь түүний нэр хүндэд асуудал үүсгэж байна. Мөн тэрээр цар тахлын үеийн өөрийн үйл ажиллагаанд ч сэтгэл хангалуун бус байгаа аж. Израиль Улс нь 9 сая хүн амтай ба халдвар авагсдын тоо болон амь эрсэдсэн хүмүүийн тоо харьцангуй өндөр байгаа юм.

Тэрээр цар тахлын эсрэг дэлхийн хэмжээнд авч хэрэгжүүлж буй арга хэмжээ болох хүн амаа вакцинжуулах үйл ажиллагаанд ихээхэн найдаж буй юм. Өнгөрсөн долоо хоногт тус улсад 16 наснаас дээш насны бүх иргэддээ вакцинжуулж эхэлсэн. Сонгууль гуравдугаар сарын 23-нд болно. Одоогоор гурван иргэний нэг нь вакцинжуулалтад хамрагдаад байна.

Сүүлийн хоёр жилийн хугацаанд тус улсад улс төрийн хямрал нүүрлээд буй юм. Хамтарсан засгийн газар байгуулах хүчин чармайлт удаа дараа амжилтгүй болсон. Гурван сард болох сонгууль нь энэ хугацаанд болж буй дөрөв дэх сонгууль юм.

Эх сурвалж

Сэтгэгдэл бичих


АТГ ямар гэмт хэрэг, зөрчлийн талаарх
гомдол, мэдээллийг авах вэ?

Авлигатай тэмцэх газар нь ямар гэмт хэрэг,
зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авдаг
тухай эндээс танилцана уу.

Дэлгэрэнгүй

Цахим
Хэлэлцүүлэг

ОДОО ХЭЛЭЛЦЭГДЭЖ БУЙ:
АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗРЫН 2019 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ
ТАЙЛАН

санал өгөх