Ирланд Улсын Авлигын эсрэг шинэ хууль


2018/06/28  82   0


Ирланд Улсын Шүүх ажиллагааны хууль буюу авлигын гэмт хэргийн эсрэг хуульд тус улсын Ерөнхийлөгч Майкл Хиггинс 2018 оны 6 дугаар сарын 5-нд гарын үсэг зурсан боловч хэзээ хэрэгжиж эхлэхийг нь зарлаагүй байгаа юм байна.

Уг хууль нь бүх салбарт хамааралтай шинэ төрлийн гэмт хэргүүдийг хуульчилснаас гадна шинэ төрлийн ял шийтгэлийг мөн тусгасан байна.

Мөн уг хуульд тус улсын төрийн албан хаагчдад хамаарах албан тушаалаа урвуулан ашиглаж, гуравдагч этгээдэд давуу байдал олгох, албаны нууцыг хувьдаа ашигтайгаар ашиглах зэрэг хэргүүдийг тусгажээ.

Түүнчлэн, компаний ажилтан үйл ажиллагаа явуулахдаа компанидаа ашиг олохын тулд хууль зөрчсөн бол компанид нь хариуцлага тооцох юм байна.

Ял шийтгэлийн хувьд 10 хүртэлх жилийн хугацаагаар хорих болон хэмжээ тогтоогоогүй торгууль оногдуулах зэргийг тусгажээ.

Тухайлбал шинэ хуулиар хууль зөрчсөн ажилтан, зөвшөөрөл олгосон удирдах албан тушаалтан болон компанийг шийтгэх юм байна.

Эх сурвалж

Вьетнам Улсын Парламент Авлигын эсрэг хуулийнхаа хүрээг өргөжүүлэхийг дэмжлээ

Вьетнам Улсын Парламент олон улсын хандлага, шаардлагад нийцүүлэхээр авлигын эсрэг хуульдаа нэмэлт өөрчлөлт оруулж, хувийн хэвшлийн салбар дахь авлигатай тэмцэх тухай заалтуудыг нэмэхээр болсон байна.

Ийнхүү шинэ хуулийг баталснаар авлигын эсрэг үр нөлөөтэй тэмцэх, авлигаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны эрх зүйн үндэс тавигдна гэж үзэж байгаа юм байна.

Шинэ боловсруулагдсан хуулийг энэ оны сүүлчээр болох 6 дугаар их хурлаараа батлах ажээ.

Гишүүд хувийн хэвшил дэх компаниуд болон төрийн бус байгууллагуудад Эрүүгийн хуульд заасан хариуцлагыг хүлээлгэх, хөрөнгийн мэдүүлгээ худал мэдүүлэх, үндэслэлгүйгээр хөрөнгөжих зэрэг асуудлуудад анхаарахыг хүсчээ.

Эх сурвалж

Сэтгэгдэл бичих


АТГ ямар гэмт хэрэг, зөрчлийн талаарх
гомдол, мэдээллийг авах вэ?

Авлигатай тэмцэх газар нь ямар гэмт хэрэг,
зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авдаг
тухай эндээс танилцана уу.

Дэлгэрэнгүй

Цахим
Хэлэлцүүлэг

ОДОО ХЭЛЭЛЦЭГДЭЖ БУЙ:
АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗРЫН 2016 ОНЫ ЭХНИЙ ХАГАС
ЖИЛИЙН ТАЙЛАН

санал өгөх