Гүлнара Каримаво авлига, эдийн засгийн гэмт хэргээр дахин ял сонслоо


2020/03/20  209   0


Узбекийн Ерөнхийлөгч асан Ислам Каримовын ууган охин болох одоо хорих ял эдэлж байгаа Гулнара Каримова болон түүний хамсаатнуудад сүүлийн шүүх хурлын үеэр 13 жил 4 сар хорих ял нэмж эдлүүлэхээр шийдвэрлэлээ. 

Укбекстаны дээд шүүхээс 3 дугаар сарын 18-нд Каримовад авлига, мөнгө угаах, бусдын эд хөрөнгийг шамшигдуулсан гэмт хэрэг, эдийн засгийн болон бусад гэмт хэрэг үйлдсэн хэмээн буруутгаж бусад 5 шүүгдэгч нарын хамт ял сонсгосон талаар мэдээллээ. 

2019 оны 3 дугаар сараас хойш Ташкентийн шоронд хоригдож байгаа Каримова 1 дүгээр сарын 8-ны өдөр тус шүүх хуралд ирж оролцсон байна. 

Тэрээр өнгөрсөн сард Ерөнхийлөгч Шавкат Мирзиявд хандан захидал илгээсэн ба тус захидалд түүний шүүхийн шийдвэрийг хэрэгсэхгүй болгож өгвөл улсын төсөвт 686 сая ам.долларыг буцааж өгөх саналтай байгаа талаар дурджээ. 

Узбекстаны Улсын ерөнхий прокурорын газраас Гулнара Каримоваг улсын өмчит цементийн 2 үйлдвэрийн хувьцааг хууль бусаар худалдан авч, түүнийгээ гадны бизнесмэнүүдэд зарсан гэх асуудалтай холбоотой шинэ хэргийн талаар 8 дугаар сард мэдэгдэж байсан юм. 

Эцгийнхээ өв залгамжлагч гэж тодорхойлогдож байсан 47 настай Каримова Швед болон Швейцар улсад мөнгө угаасан хэрэгт холбогдон шалгагдсан.

Гулнарагийн эцэг улсаа удирдаж байх үедээ 2014 онд түүнийг Ташкент дахь гэрт нь хорионд оруулсан юм. Ислам Каримовыг 2016 онд нас барсны дараа одоогийн ерөнхийлөгч Мирзуиев залгамжилсан.

2017 онд Гулнараг 10 жил хорих ялаар шийтгэсэн боловч түүнээс хэдэн сарын дараа ялыг нь 5 жилээр богиносгож, гэрийн хорионд байлгахаар шийдвэрлэжээ. 2019 оны 3 дугаар сард гэрийн хорионд байх нөхцөл журмыг зөрчсөний улмаас түүнийг шоронд хорьсон байна.

Мөн түүнчлэн 2019 оны 3 дугаар сард АНУ-ын Хууль зүйн яамнаас Каримоваг олон улсын хээл хахуулийн томоохон сүлжээний нэг хэсэг хэмээн тодорхойлон холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн гэж буруутгаад байна. 

 

Эх сурвалж


Сэтгэгдэл бичих


АТГ ямар гэмт хэрэг, зөрчлийн талаарх
гомдол, мэдээллийг авах вэ?

Авлигатай тэмцэх газар нь ямар гэмт хэрэг,
зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авдаг
тухай эндээс танилцана уу.

Дэлгэрэнгүй

Цахим
Хэлэлцүүлэг

ОДОО ХЭЛЭЛЦЭГДЭЖ БУЙ:
АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗРЫН 2019 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ
ТАЙЛАН

санал өгөх