Говьсүмбэр аймагт ажилласан тайланг хэлэлцүүлэв


2018/10/26  167   0


Авлигатай тэмцэх газрын Тамгын хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар З.Баасанням, Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын албаны дарга, эрхэлсэн комиссар Д.Дуламсүрэн нар 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Говьсүмбэр аймгийн төрийн байгууллагын удирдах албан тушаалтнуудад зориулсан ажлын хэсгийн тайлан хэлэлцүүлэх хуралд оролцов.

Авлигатай тэмцэх газрын ажлын хэсэг 2018 оны 10 дугаар сарын 22-25-ны өдрүүдэд Говьсүмбэр аймагт авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилт болон худалдан авах ажиллагааны явц байдал, гүйцэтгэлийг шалгаж ажилласан юм. Улмаар ажлын хэсгийн тайлан дүгнэлтийг гаргаж, тус аймгийн удирдах албан тушаалтнуудыг оролцуулан хэлэлцүүлэг хийв.

Хэлэлцүүлэгт тус аймагт ажиллах үеэр Орон нутгийн хөгжлийн сан, Сум хөгжүүлэх сан, худалдан авах ажиллагаа, төсвийн хөрөнгийн болон Засаг даргын нөөц хөрөнгийн зарцуулалт, тусгай зөвшөөрөл, төлбөр хураамж, дүрэм журам хянах, хүний нөөцийн чиглэлээр илэрсэн зөрчил, дутагдлын талаар танилцууллаа.

Хэлэлцүүлэгт Говьсүмбэр аймгийн ИТХ-ын дарга Г.Батзам, Засаг дарга Г.Батсуурь нар болон бусад төрийн байгууллагын удирдах албан тушаалтнууд оролцов. Засаг дарга Г.Батсуурь ажлын хэсгийн дүгнэлтэд дурдсан асуудлуудтай санал нэг байгаагаа илэрхийлээд цаашид зөрчил, дутагдлыг дахин давтан гаргахгүй байх чиглэлээр анхаарч ажиллахаа мэдэгдэв.

Сэтгэгдэл бичих


АТГ ямар гэмт хэрэг, зөрчлийн талаарх
гомдол, мэдээллийг авах вэ?

Авлигатай тэмцэх газар нь ямар гэмт хэрэг,
зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авдаг
тухай эндээс танилцана уу.

Дэлгэрэнгүй

Цахим
Хэлэлцүүлэг

ОДОО ХЭЛЭЛЦЭГДЭЖ БУЙ:
АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗРЫН 2016 ОНЫ ЭХНИЙ ХАГАС
ЖИЛИЙН ТАЙЛАН

санал өгөх