FINANCIAL TIMES: РИО ТИНТО МОНГОЛ УЛСЫН АВЛИГЫН ХЭРГИЙН МӨРДӨН ШАЛГАХ АЖИЛЛАГААНД ХАМААРАЛГҮЙ


2018/03/30  200   0


Швейцарийн Ерөнхий Прокурорын газраас гаргасан албан ёсны мэдэгдэлд Рио тинто компани нь Швейцарийн прокурорууд  Монгол Улсын газар нутагт орших Оюу толгой зэс, алтны төслийн эсрэг эхлүүлсэн мөрдөн шалгах ажиллагаанд хамааралгүй гэжээ.

Монгол Улсын Авлигатай тэмцэх газар нь Швейцарьт царцаасан нэгэн дансыг хээл хахууль төлөхөд ашигласан байж болзошгүй хэмээн үзэж буй бөгөөд Швейцарийн Ерөнхий Прокурорын газраас энэ талаар шалгаж байгаа юм. Tuequoise Hill Resources-ийг удирддаг Рио Тинто компани энэ сарын эхээр хийсэн мэдэгдэлдээ  2009 оны Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээ хэлэлцээрийн явцад эрх мэдлээ урвуулан ашигласан байж болзошгүй гэх хэрэгт Монгол Улсын засгийн газраас мэдээлэл авахаар хүсэлт ирүүлсэн гэжээ. 

Рио Тинто компани одоогоор Африкийн нүүрсний хэлэлцээрийг хийхийн тулд Гвиней Улсад төмрийн хүдрийн том орд эзэмших эрхийг олж авч өгсөн Францын нэгэн зөвлөхөд өгсөн төлбөрийн хэргээр АНУ-д шалгагдаж байна.

Эх сурвалж

OECD: ШВЕЙЦАРИ УЛС АВЛИГЫН ЭСРЭГ ЭРХ ЗҮЙН ОРЧНОО САЙЖРУУЛАХ ШААРДЛАГАТАЙ

Эдийн Засгийн хамтын ажиллагаа хөгжлийн байгууллагаас (OECD) Швейцари Улсыг гэмт хэргийн мэдээлэгчийг хамгаалах болон компаниудад чанга ял хүлээлгэх эрх зүйн орчноо сайжруулах хэрэгтэй гэв.

Тус улс нь өнгөрсөн 10 гаруй жилийн хугацаанд авлигын 11 хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь авлигад өртөх эрсдэл өндөртэй эдийн засгийн хувьд хангалтгүй тоо аж.  Эдийн засгийнх нь 62.9 хувь экспортоос бүрддэг бөгөөд санхүүгийн гүйлгээнүүд, түүхий эд, метал, эрүүл мэндийн бүтээгдэхүүнийг гадагш ихээр гаргадаг нь гадаадын төрийн албан албан хаагчдад хахууль өгөх эрсдэл дагуулдаг байна.

Тус улсад гэмт хэргийн мэдээлэгчийг хамгаалах эрхзүйн орчин бүрдээгүйн улмаас хүмүүс мэдээлэл өгдөггүй тул засаж сайжруулах чиглэлээр OECD мөн хэд хэдэн зөвлөгөө өгчээ.  Мөн авлигын хэрэгт холбогдсон тохиолдолд төлөх торгуулийн дээд хэмжээ 5.3 сая ам доллар байгааг нэмэгдүүлэхгүй бол том компаниуд хялбархан мултрах магадлалтай гэжээ.

Түүнчлэн OECD тус тайланг бэлтгэхийн тулд холбогдох байгууллагуудаас мэдээлэл цуглуулахад асар бэрхшээлтэй байсныг онцолсон бөгөөд цаашид мэдээллийн ил тод байдлыг хангах чиглэлээр ажиллах ёстойг сануулжээ.

OECD харин тус улсын гадаадын төрийн албан хаагчидтай холбоотой авлигын хэргүүдэд идэвхтэй ажиллаж байгааг сайшаасан байна. 2011 онд мөнгө угаах болон гадаадын хээл хахуулийн хэрэгт 24 хэрэг шалгаж байсан бол энэ тоо 2016 онд 136 болж өсчээ.

Эх сурвалж

Сэтгэгдэл бичих


АТГ ямар гэмт хэрэг, зөрчлийн талаарх
гомдол, мэдээллийг авах вэ?

Авлигатай тэмцэх газар нь ямар гэмт хэрэг,
зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авдаг
тухай эндээс танилцана уу.

Дэлгэрэнгүй

Цахим
Хэлэлцүүлэг

ОДОО ХЭЛЭЛЦЭГДЭЖ БУЙ:
АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗРЫН 2016 ОНЫ ЭХНИЙ ХАГАС
ЖИЛИЙН ТАЙЛАН

санал өгөх