Ерөнхийлөгчид нэр дэвшигч Грудинин Авлигатай тэмцэх үндэсний товчоо байгуулахыг санал болгов


2018/01/30  630   0


ОХУ-ын Коммунист намаас Ерөнхийлөгчид нэр дэвшигч Павел Грудинин ерөнхийлөгчийн дэргэд авлигатай тэмцэх үндэсний товчоо байгуулахыг санал болгосон байна.

Тэрээр КН-ын удирдах зөвлөлийн хурлын үеэр “Төрийн дээд эрх мэдэл буюу ерөнхийлөгчид захирагддаг авлигатай тэмцэх байгууллага байх ёстой” гэж хэлжээ.

Түүнчлэн, тэрээр  Авлигын эсрэг НҮБ-ын Конвенцийн 20-р зүйлийг нэн яаралтай хэрэгжүүлэх шаардлагатай байгааг дурьдаад, БНХАУ-ын авлигатай тэмцэх чиглэлээр гаргасан амжилт, ололтыг онцлов. Мөн сонгуулийн мөрийн хөтөлбөртөө авлигатай тэмцэх асуудлыг нэн тэргүүний байранд тавьж байгаагаа хэлжээ.

Эх сурвалж

Саудын Арабын хунтайж Аль-Валидыг батлан даалтад гаргажээ

Саудын Арабын тэрбумтан, хунтайж Аль-Валид бен Талялийг батлан даалтад гаргасан талаар “Рутерс” агентлаг бичсэн байна.

Эх сурвалжийн мэдээлж байгаагаар “Рутерс” агентлагт ярилцлага өгч байхдаа тэрээр өөрийгөө удахгүй суллагдана гэж хэлсэн бөгөөд хэлсэн зүйлс нь биеллээ олж, удалгүй суллагджээ.

Авлигын хэрэгт холбогдсон Хунтайжийг 6 тэрбум ам.доллар төлсөн тохиолдолд түүнийг хэргээс чөлөөлөхийг санал болгосон ч тэрээр энэхүү саналаас татгалзсан байна.

Өнгөрсөн оны 11 дүгээр сарын 5-нд ханхүү Мухаммед бен Сальманы тэргүүлсэн Авлигатай тэмцэх дээд хороо санхүүгийн болон албан тушаалын гэмт хэрэгт холбогдуулан эзэн хааны гэр бүлийн гишүүн, төрийн албан тушаалтан, компанийн захирал нарыг баривчилж, Эр-Рияд дахь “Ритз Карлтон” зочид буудалд хорьсон талаар өмнө нь мэдээлж байсан юм.

Уг асуудлаар Прокурорын байгууллага 200 орчим хүнийг байцаасан байна. Хунтайж “Нью-Йорк таймс” сонинд өгсөн ярилцлагадаа “Хэрэгт холбогдсон этгээдүүдийн 95 хувь нь тавьсан саналыг хүлээн зөвшөөрч, хөрөнгийнхөө тодорхой хувийг улсад өгч хариуцлагаас чөлөөлөгдсөн” гэжээ.

Эх сурвалж

Сэтгэгдэл бичих


АТГ ямар гэмт хэрэг, зөрчлийн талаарх
гомдол, мэдээллийг авах вэ?

Авлигатай тэмцэх газар нь ямар гэмт хэрэг,
зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авдаг
тухай эндээс танилцана уу.

Дэлгэрэнгүй

Цахим
Хэлэлцүүлэг

ОДОО ХЭЛЭЛЦЭГДЭЖ БУЙ:
АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗРЫН 2016 ОНЫ ЭХНИЙ ХАГАС
ЖИЛИЙН ТАЙЛАН

санал өгөх