Ерөнхийлөгч Теодор Рузвельтийн авлигын эсрэг тэмцлийн ач холбогдол


2020/09/21  134   0


АНУ-д 1865-1941 оны хооронд явуулсан авлигын эсрэг шинэчлэлтийн асуудлаар шүүгч Мариано-Флорентино Куэллартай хамтран бэлтгэсэн мэдээллийн талаар өнгөрсөн долоо хоногт нийтэлжээ.

Уг нийтлэлд дэвшүүлсэн гол санааны нэг бол АНУ-д хэрэгжүүлсэн авлигын эсрэг шинэчлэлийн үйл явц урт хугацаанд аажмаар хэрэгжсэн бөгөөд бүхий л талуудыг оролцуулсан үйл явц байсан гэдгийг тодорхойлсон юм.

Авлигатай тэмцэх үйл ажиллагаанд чухал үүрэг гүйцэтгэсэн удирдагчдын нэг нь яахын аргагүй Ерөнхийлөгч Теодор Рузвельт юм. Ерөнхийлөгч Теодор Рузвельт нь шийдвэр гаргалтын хувьд төвөгтэй хүн байсан боловч авлигатай тэмцэх шинэчлэлтэд чухал удирдагч байсан.

9 дүгээр сарын 14-нд Теодор Рузвельт ерөнхийлөгчийн албан тушаалд томилогдсоны 119 жилийн ой тохиож байгаа тул авлигын эсрэг түүний хэлсэн зарим үгсийг хуваалцъя. 1903 оны 12-р сард Конгресст хандан хэлсэн эдгээр үгсийн доторх агуулга нь хээл хахуульд холбогдон эх орноосоо оргон зайлсан гэмт хэрэгтнүүдийг шилжүүлэн өгөх тухай асуудал байсан юм. Гэхдээ  Ерөнхийлөгч Теодор Рузвельтийн хэлсэн үг яриа нь орчин үеийн авлигатай тэмцэх албан тушаалтны үйлдэлтэй холбогдож болохоор байна.

Хээл хахуулиас илүү ноцтой гэмт хэрэг гэж үгүй. Бусад гэмт хэрэг нэг л хуулийг зөрчиж байхад, авлигын гэмт хэрэг нь бүх хуулийн тулгуур зарчимд харшилдаг. Манай улсын засаглалын бүх эрх мэдэл ард түмэнд байдаг бөгөөд тэднийг албан ёсоор төлөөлж буй хүмүүсээр дамжуулан хэрэгжүүлдэг. Гэтэл эдгээр хүмүүс нь өөртөө давуу байдал үүсгэх, хөрөнгөжих сонирхлын үүднээс ард түмний хүлээлгэсэн итгэлийг алдаж байгаа нь хүнд гэмт хэрэгт тооцогдох бөгөөд мөн хээл хахууль өгч буй этгээдүүдийн гэм бурууг хөнгөрүүлж үзэх боломжгүй юм. Хулгайч нь хувь хүнийг дээрэмддэг бол авлигач нь бүхэл бүтэн хот, улсыг дээрэмддэг учир тэд бол хулгайчдаас дор юм. Авлигач бол алуурчинтай адил. Алуурчин ихэнхдээ нэг хүний амь насыг хөнөөсөн байдаг бол авлигач нь улс орны эсрэг аллага хийдэг. Засгийн газар, ард түмэн бүгд хахуулийг хүлээн зөвшөөрвөл хүн төрөлхтөн үгүй болгох болно. Хээл хахууль өгч байгаа, авч байгаа бүх хүн гутамшигтай. Төрийн байгууллагын авлигыг илчилж, шийтгэх нь үндэстний нэр төрийн хэрэг болохоос гутамшиг биш юм. Ичгүүртэй байдал нь залруулгад биш тэвчихэд оршдог. Хэрэв бид авлигыг таслан зогсоохын тулд бүх зүйлээ дайчилж чадахгүй бол бид гэм буруугийнхаа төлөө хариуцлагаас мултарч чадахгүй. Амжилттай засаглалын анхны шаардлага бол хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, авлигыг таслан зогсоох явдал юм. 

Эх сурвалж

Сэтгэгдэл бичих


АТГ ямар гэмт хэрэг, зөрчлийн талаарх
гомдол, мэдээллийг авах вэ?

Авлигатай тэмцэх газар нь ямар гэмт хэрэг,
зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авдаг
тухай эндээс танилцана уу.

Дэлгэрэнгүй

Цахим
Хэлэлцүүлэг

ОДОО ХЭЛЭЛЦЭГДЭЖ БУЙ:
АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗРЫН 2019 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ
ТАЙЛАН

санал өгөх