“Эдийн засгийн ил тод байдлыг хангахад авлигын эсрэг үр дүнтэй бодлого хэрэгжүүлэх нь" сэдэвт цахим хэлэлцүүлэг боллоо


2021/03/28  710   0


Авлигатай тэмцэх газрын  албан хаагчид Оросын холбооны Улсын Засгийн газрын дэргэдэх Санхүүгийн их сургуулийн урилгаар тус сургуулиас 3 дугаар сарын 24-ний өдөр зохион байгуулсан “Эдийн засгийн ил тод байдлыг хангахад авлигын эсрэг үр дүнтэй бодлого хэрэгжүүлэх нь" сэдэвт олон улсын дугуй ширээний хэлэлцүүлэгт оролцлоо.

           Тус арга хэмжээ нь эдийн засгийн аюулгүй байдлыг хангах, эрсдлээс сэргийлэх чиглэлээрх олон улсын өөр өөр салбарын мэргэжилтнүүд харилцан туршлага солилцох зорилготой бөгөөд арга хэмжээнд мөнгө угаах, авлига, зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх салбарт ажилладаг Монгол, БНСУ, Герман, Франц, Унгар, Бельги зэрэг гадаадын 23 улсын хууль сахиулах байгууллага, ОХУ-ын томоохон бизнес эрхлэгч нар, сургалт, судалгааны төв, боловсролын байгууллагын 200 гаруй төлөөлөгч оролцлоо.


          Хэлэлцүүлгийн үеэр гэмт хэрэг, хууль бус үйлдлүүдээс төр болон хувийн хэвшлийн эдийн засгийн сонирхолд тулгарч болохуйц аюулыг тогтоох, бууруулах, энэ салбарын эрсдлийн үнэлгээг боловсруулж, түүнээс урьдчилан сэргийлэхэд хууль сахиулах байгууллага, бизнес эрхлэгч болон боловролын байгууллагууд хоорондын хамтын ажиллагаа зэрэг сэдвүүдийн хүрээнд үр дүнтэй хэлэлцүүлэг өрнүүллээ.

Оросын холбооны Улсын Засгийн газрын дэргэдэх Санхүүгийн их сургуулиас манай Авлигатай тэмцэх газартай Харилцан ойлголцлын санамж бичиг байгуулах санал ирүүлсэн бөгөөд эдийн засгийн аюулгүй байдал, санхүүгийн шалгах ажиллагаа зэрэг эдийн засгийн асуудлуудтай холбоотой өргөн сэдвүүдийн хүрээнд хамтарсан сургалт, судалгааны арга хэмжээ зохион байгуулах чиглэлээр хамтран ажиллахаар төлөвлөж байна.

Сэтгэгдэл бичих


АТГ ямар гэмт хэрэг, зөрчлийн талаарх
гомдол, мэдээллийг авах вэ?

Авлигатай тэмцэх газар нь ямар гэмт хэрэг,
зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авдаг
тухай эндээс танилцана уу.

Дэлгэрэнгүй

Цахим
Хэлэлцүүлэг

ОДОО ХЭЛЭЛЦЭГДЭЖ БУЙ:
АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗРЫН 2019 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ
ТАЙЛАН

санал өгөх