ДЭЛХИЙН МӨНГӨ УГААЛТЫН ЭСРЭГ (AML) ПРОГРАММЫН ЗАХ ЗЭЭЛ 2020 ҮЙЛДВЭРИЙН ХАНДЛАГА, АНГИЛАЛ, ЭРЭЛТ, БҮСИЙН ШИНЖИЛГЭЭ, 2025 ОНЫ урьдчилсан таамаглал


2020/12/28  488   0


Нэгэн судалгааны байгууллага (MarketsandResearch.biz) “Дэлхийн мөнгө угаахтай тэмцэх  2020 оны байдлаарх програм хангамжийн зах зээлийг компанийн нэр, төрөл, хэрэглээний 2025 он хүртэлх урьдчилсан таамаглал” нэртэй тайланг эмхэтгэн гаргасан ба уг тайлан нь 2020-2025 онуудад зах зээлийн өсөлт, томоохон төрөл, янз бүрийн эцсийн хэрэглэгчид, бүс нутгийн дүн шинжилгээ, бүтээмжийн бүтэц, зах зээлийн өнөөгийн ба ирээдүйн нөхцөл байдал зэрэг чиглэлээрх өсөлттэй холбоотой асуудлыг тодорхойлох зорилготой юм. Энэхүү тайлан нь мөнгө угаахтай тэмцэх дэлхийн програм хангамжийн зах зээлийн одоогийн болон шинэ оролцогчид аль алиных нь хувьд зах зээлийн хэрэгцээ, зах зээлийн хэмжээ, өрсөлдөөн ямар байхыг тодорхойлж, судлахад тусална. Энэхүү тайлангаар зах зээлийн өнөөгийн нөхцөл байдалд дүн шинжилгээ хийж, зах зээлийн гол тоглогчдыг сорьж үзсэн. Мөн энэ тайланд зах зээлийн тоглогчид, дэд хэсгүүд, бүтээгдэхүүний төрөл, зах зээлийн өсөлтөд тулгарч буй бэрхшээл, зах зээлийн боломж, гол тоглогчдод тулгарч буй аюул заналыг тодорхойлохыг эрмэлзсэн.

Зах зээлийн шинэ хөгжил, нийт орлого, борлуулалт, жилийн үйлдвэрлэл, зарим улсад тулгарч буй худалдааны саад хориг зэрэг шинж чанаруудыг уг тайланд дэлгэрэнгүй дурдсан. Энэ тайланд сүүлийн үеийн бүтээгдэхүүний инновацийн талаар хэлэлцэж, бүс нутгийн зах зээлд эзлэх хувь хэмжээг тоймлон харуулав. Дэлхийн мөнгө угаахтай тэмцэх програм хангамжийн зах зээлийн өнгөрсөн жилүүдийн гүйцэтгэлийг хөөн шалгах замаар уг тайланг бичсэн. Мөн үүнд бүс нутаг, улс оронтой холбоотой мэдээлэл багтсан. Уг тайлангийн хамрах хүрээ нь өргөн бөгөөд зах зээлийн хувилбарууд, томоохон оролцогчид, харьцуулсан үнэ, тодорхойлсон зах зээлийн бүс нутгийн ашиг, өртөг зардал зэрэг мэдээллийг багтаасан.

Салбарын танилцуулгыг хийхдээ хамгийн шилдэг үйлдвэрлэгч буюу оролцогчдын тайлбарыг оруулсан. Үүнд тухайлбал дараах байгууллага багтсан: Oracle, Fico, SAS, Thomson Reuters, ACI Worldwide, Fiserv, Nice Actimize, Experian, FIS (SunGard), Banker’s Toolbox, Aquilan, Accuity (Safe Banking Systems), CS&S, AML Partners, AML360, Verafin, BAE Systems, Truth Technologies, EastNets

Ухаалаг бүтээгдэхүүнтэй энэхүү зах зээлийг тархалт (бүс нутаг), хэрэглээгээр сегментэд хуваадаг. Түүнчлэн үүнд үүлэн технологид суурилсан болон суурилуулан ашигладаг бүтээгдэхүүнүүд багтдаг.

Эцсийн хэрэглээнд суурилсан зах зээлийн судалгаа нь эрэлт хэрэгцээний чиг хандлагыг нарийвчлан судалдаг. Зах зээлийн энэхүү судалгаанд хамрагдсан эцсийн хэрэглээний томоохон сегмент нь 1-р зэрэглэлийн санхүүгийн байгууллага, 2-р зэрэглэлийн санхүүгийн байгууллага, 3-р зэрэглэлийн санхүүгийн байгууллага, 4-р зэрэглэлийн санхүүгийн байгууллага зэрэг юм.

Дээрх тайланд бүтээгдэхүүний нарийвчилсан зураглал, зах зээлийн янз бүрийн хувилбаруудын дүн шинжилгээг багтаасан. Зах зээлийн гол манлайлагчдын бизнесийн нарийвчилсан дүн шинжилгээ, задаргааг мөн оруулсан. Нийлүүлэгчдийн ландшафтын шинжилгээ нь энэ чиглэлийн байгууллагуудын хувьд өрсөлдөөнд тэргүүлэхэд туслах бүрэн судалгаа юм. Дэлхийн мөнгө угаахтай тэмцэх програм хангамжийн зах зээлийн сул тал, ирээдүйн хангамж, эрэлт, саад бэрхшээл, боломж гэх мэт асуудлуудыг уг тайланд багтаажээ.

Эх сурвалж

Сэтгэгдэл бичих


АТГ ямар гэмт хэрэг, зөрчлийн талаарх
гомдол, мэдээллийг авах вэ?

Авлигатай тэмцэх газар нь ямар гэмт хэрэг,
зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авдаг
тухай эндээс танилцана уу.

Дэлгэрэнгүй

Цахим
Хэлэлцүүлэг

ОДОО ХЭЛЭЛЦЭГДЭЖ БУЙ:
АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗРЫН 2019 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ
ТАЙЛАН

санал өгөх