Бүтээлч үйлдвэрлэлийн салбарын залууст авлигын эсрэг сургалт, зөвлөлдөх уулзалт зохион байгуулав


2020/09/29  611   0


Олон нийтэд авлигын нийгмийн хор аюулыг ухуулан таниулах, тэдэнд авлигыг үл тэвчих ёс суртахуун төлөвшүүлэх, уг ажиллагаанд хэвлэл мэдээллийн байгууллага, маркетинг, бүтээлч үйлдвэрлэлийн салбарын залуусыг татан оролцуулах, сургах, туршлага хуваалцах, хамтран ажиллахад зорилгоор сэтгүүлч, маркетингийн салбарт үйл ажиллагаа явуулдаг мэргэжлийн студи, продакшн, агентлагийн төлөөлөлд 2020.09.23,  2020.09.25-ны өдрүүдэд 2 удаагийн сургалт, уулзалтыг зохион байгуулав.

Оролцогчдод Авлигатай тэмцэх газрын үйл ажиллагаа, авлигын талаарх ойлголт, хор хөнөөл, иргэдэд чиглэсэн соён гэгээрүүлэх ажлын үр дүнг танилцуулахаас гадна Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн хэрэгжилт, авлигын индексийн судалгаа, шударга байдлын үнэлгээний дүн, шалтгаан нөхцөл болон авлигатай тэмцэхэд иргэд, иргэний нийгмийн байгууллага хэрхэн оролцох талаар мэдээлэл өгч, чадавхжуулав.

Нийтийн сүлжээнд идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг, сошиал медиа хөгжүүлэгч, маркетингийн стратеги төлөвлөлт хийдэг мэргэжлийн төлөөлөлд авлигын талаарх ойлголт, мэдлэг олгосноор тэдний хийж буй үйл ажиллагаанд авлигын эсрэг санаа тусгуулах, иргэдэд үнэн зөв мэдээллийг түгээх зэрэг ач холбогдолтой юм.

Түүнчлэн олон нийтэд авлигын эсрэг соён гэгээрүүлэх үйл ажиллагааг хэрхэн оновчтой зохион байгуулах талаар санал солилцов.

Сургалт, уулзалтад MNAgency, Viral, Orgilmedia, Global Event, EMOZ agency, IDlabAgency, Boomerang Mongolia, iLAB Production, IMGroup/, Shogun Art Studio marketing@im-group.mn 15 байгууллагын давхардсан тоогоор 40 гаруй залуус хамрагдав.

Сэтгэгдэл бичих


АТГ ямар гэмт хэрэг, зөрчлийн талаарх
гомдол, мэдээллийг авах вэ?

Авлигатай тэмцэх газар нь ямар гэмт хэрэг,
зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авдаг
тухай эндээс танилцана уу.

Дэлгэрэнгүй

Цахим
Хэлэлцүүлэг

ОДОО ХЭЛЭЛЦЭГДЭЖ БУЙ:
АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗРЫН 2019 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ
ТАЙЛАН

санал өгөх