Бүгд Найрамдах Азербайжан Улсын Авлигын эсрэг газрын төлөөлөгчид айлчлал хийж байна


2019/07/09  105   0


Авлигатай тэмцэх газрын урилгаар Бүгд Найрамдах Азербайжан Улсын Ерөнхий прокурорын орлогч бөгөөд Авлигын эсрэг газрын дарга, дэслэгч генерал Камран Алиев тэргүүтэй төлөөлөгчид долдугаар сарын 09-11-ний өдрүүдэд ажлын айлчлал хийж байна.

Авлигатай тэмцэх газрын дарга, тэргүүн комиссар З.Дашдаваа төлөөлөгчдийг хүлээн авч уулзаж, хоёр байгууллагын цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцон халуун яриа өрнүүлэв. Тэрбээр авлигатай тэмцэх, урьдчилан сэргийлэх, хянан шалгах чиглэлээр олсон ололт амжилт, хүрсэн үр дүн болон мөрдөн шалгах, гүйцэтгэх ажлын туршлагаа харилцан хуваалцах, Авлигын эсрэг НҮБ-ын Конвенцийн хүрээнд эрүүгийн хэрэгт харилцан ашигтай мэдээлэл солилцох хүсэлтэй байгаагаа илэрхийллээ.

Монгол Улсын Авлигатай тэмцэх газар Азербайжан Улсын Ерөнхий прокурорын газрын дэргэдэх Авлигын эсрэг газартай 2018 оноос албан ёсны хамтын ажиллагааг эхлүүлсэн. Өнгөрсөн оны аравдугаар сард Авлигатай тэмцэх газрын дарга тэргүүтэй төлөөлөгчид  Азербайжан Улсын Ерөнхий прокурорын газрын дэргэдэх Авлигын эсрэг газар болон шүүх, прокурор, олон нийтийн үйлчилгээний “АСАН” төвийн үйл ажиллагаатай танилцаж, туршлага солилцсон юм.

Азербайжан Улсын Ерөнхий прокурорын газрын дэргэдэх Авлигын эсрэг газар нь 2004 оноос үйл ажиллагаагаа явуулж эхэлжээ. Авлигын шинжтэй мэдээллийг хянан үзэж, мөрдөн шалгах, гүйцэтгэх ажил явуулах, авлигын гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлүүлэх, орлогыг хураан авах, гэрч, хохирогч, сэжигтэн болон бусад этгээдүүдийг хамгаалах, урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх ажлыг зохион байгуулах зэрэг үндсэн чиг үүргийг хэрэгжүүлдэг байна.

Айлчлалын бүрэлдэхүүнд Авлигын эсрэг газрын дарга Камран Алиеваас гадна Гүйцэтгэх ажлын хэлтсийн дарга Шарафат Хасанов, Дотоод аюулгүй байдлын албаны дарга Сахиб Исмайлов, Судалгааны албаны дарга Рашид Махмудов, Тамгын хэлтсийн ахлах прокурор Исфандияр Хажиев зэрэг төлөөлөгчид багтжээ.

Сэтгэгдэл бичих


АТГ ямар гэмт хэрэг, зөрчлийн талаарх
гомдол, мэдээллийг авах вэ?

Авлигатай тэмцэх газар нь ямар гэмт хэрэг,
зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авдаг
тухай эндээс танилцана уу.

Дэлгэрэнгүй

Цахим
Хэлэлцүүлэг

ОДОО ХЭЛЭЛЦЭГДЭЖ БУЙ:
АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗРЫН 2016 ОНЫ ЭХНИЙ ХАГАС
ЖИЛИЙН ТАЙЛАН

санал өгөх