Бразилийн шүүгч Хууль зүйн сайдаар томилогдлоо


2018/11/07  87   0


Бразилийн Ерөнхийлөгчөөр сонгогдсон Жаир Болсонару авлигатай эрчимтэй тэмцэнэ гэдгээ мэдэгдээд Хууль зүйн сайдаар авлигын хэрэг хянан шийдвэрлэдэг шүүгчээр өмнө нь ажиллаж байсан Серхио Морог томилно гэсэн байна.

Жаир Болсонару хэлэхдээ “Манай Засгийн газарт энэ хүн маш чухал үүрэг гүйцэтгэнэ” гэжээ. Харин Серхио Моро өөрөө “Хууль зүй, олон нийтийн аюулгүй байдлын асуудлыг хариуцан ажилладаг гэдэг маш том үүрэг хариуцлага юм” гэж хэлсэн байна. Шүүгч Морогийн хувьд улс төрийн намын харьяалалтай, төрийн өндөр түвшний олон албан тушаалтны хэргийг хянан шийдвэрлэсэн байдаг. Дэмжлэгчид нь түүнийг авлигын эсрэг тэмцлийг тэргүүлдэг хүмүүсийн нэг гэж үздэг бол бусад хүмүүс Ажилчдын намын харьяалалтай хүмүүсийг шалгаж, шийтгэж байна гэж шүүмжилдэг ажээ.

Тус улсын ерөнхийлөгч асан Лула да Сильва “Автомашины угаалга” хэмээх авлигын шинжтэй томоохон хэрэгт холбогдон шалгагдаж байсан. Тодруулбал, газрын тос олборолдог “Петробрас” гэх компанийн удирдлага бусдад гэрээний ажил хууль бусаар олгож, хариуд нь хахууль авдаг байсан хэргийг шүүгч Моро хянан шийдвэрлэж байжээ.

Эх сурвалж 

Компанитай холбоотой авлигын эсрэг үйл ажиллагааг нэмэгдүүлэх санал дэвшүүлсэн байна

Испанийн Пальма хотод бизнесийн үйл ажиллагааны хариуцлагатай байдал сэдвээр зохион байгуулагдсан Олон улсын худалдааны танхимын хурал дээр бизнес эрхлэгчид нийгэм, эдийн засагт сөргөөр нөлөөлж буй авлигын асуудлын эсрэг компаниуд хариуцлагатай арга хэмжээ авах шаардлагатай байна гэж яригдсан байна.

Тухайлбал, Мексикийн Олон улсын худалдааны танхимын дарга Мариа Гарза “Авлига зах зээлийн тогтолцоонд аюул учруулж, шударга өрсөлдөөнийг байхгүй болгож, иргэдийн итгэх итгэлийг бууруулж, эрх зүйт ёсыг нурааж байна” гэж хатуу шүүмжилжээ.

Хурлын үеэр 28 орны 30 мянган хүн оролцсон Эделман Траст Барометрийн судалгааны үзүүлэлтийг танилцуулсан бөгөөд уг судалгаагаар чөлөөт ардчилалын тогтолцоотой гэж нэрлэгддэг Япон, Ирланд, Франц, АНУ зэрэг улс орнуудад иргэдийн итгэл буурч байгааг харуулсан байна. Хурлын төгсгөлд оролцогчдод том, жижиг компаниудад зориулсан испани хэлээрх бизнесийн шударга байдлын компендиум нэвтрүүлж байгаагаа танилцуулжээ. Энэхүү компендиум нь үйлдвэрлэл, худалдаа, санхүүгийн салбарын, туршлагатай мэргэжилтнүүд хамтран боловсруулсан бөгөөд компанийн дотоод хяналтыг сайжруулахад чиглэсэн баримт бичиг юм байна.

Эх сурвалж

Сэтгэгдэл бичих


АТГ ямар гэмт хэрэг, зөрчлийн талаарх
гомдол, мэдээллийг авах вэ?

Авлигатай тэмцэх газар нь ямар гэмт хэрэг,
зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авдаг
тухай эндээс танилцана уу.

Дэлгэрэнгүй

Цахим
Хэлэлцүүлэг

ОДОО ХЭЛЭЛЦЭГДЭЖ БУЙ:
АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗРЫН 2016 ОНЫ ЭХНИЙ ХАГАС
ЖИЛИЙН ТАЙЛАН

санал өгөх