БРАЗИЛИЙН ШИНЭ ЕРӨНХИЙЛӨГЧ АВЛИГАТАЙ ТЭМЦЭНЭ


2018/11/01  86   0


Хүний эрхийн группуудээс хурц шүүмжлэлд өртөж байсан Бризалийн хэт барууны үзэлтэй улс төрч Жайр Болсонаро ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгууллаа. Тэрээр сонгуулийн компанит ажлаа авлига болон зохион байгуулалтай гэмт хэрэгтэй тэмцэх асуудал дээр төвлөрүүлж байсан юм.

Бразил улсын хувьд авлигын асуудал аль хэдийн тахал болон хувирсан билээ. Ерөнхийлөгч асан Луиз Иначио Лула да Силва авлигын хэргээр шоронд хоригдож, түүний дараагийн ерөнхийлөгч Дилма Руссеф мөн авлигын хэргийн улмаас албан тушаалаа өгч, мөн дараагийнх ерөнхийлөгч Микел Темер тус улсын нийт хууль батлагчдын 60 хувьтай нь хамт шалгагдаж байна.

Болсонаро сонгуулийн үеэр Бразилийн улс төрийг цэвэрлэнэ гэж амлалт өгсөн. Гэвч хүний эрхийн зүтгэлтнүүд түүний эмэгтэйчүүд, нийгмийн цөөнх, өөрийгөө ижил хүйстэн зэргээр зарласан хүмүүсийн эсрэг хэлсэн үгсийг нь хурцаар шүүмжилж байна. 

Guardian сэтгүүл түүнийг “хэт барууны, зэвсгийн төлөө, тамлан зовоохын төлөө үзэлтэй популист улс төрч” гэж дүгнэж байна. Тэрээр зэвсэгт хүчинд ажиллаж байсан анхны Бразилийн ерөнхийлөгч бөгөөд 1964-1985 оны хооронд тус улсад цэргийн дэглэмтэй байсныг ихээхэн дэмждэг хүн ажээ.

Түүнийг сонгогдсоны дараахан олон улсын хүний эрхийн байгууллагууд Бразилийн бүх шатны төрийн байгууллагуудыг нийгмийн аюулгүй байдлыг хангаж ажиллахыг  уриалсан мэдэгдэл гаргасан байна.

63 настай Болсонаро нь сонгуульд 55,54 хувийн санал авч сонгогдсон юм.

Эх сурвалж

Сэтгэгдэл бичих


АТГ ямар гэмт хэрэг, зөрчлийн талаарх
гомдол, мэдээллийг авах вэ?

Авлигатай тэмцэх газар нь ямар гэмт хэрэг,
зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авдаг
тухай эндээс танилцана уу.

Дэлгэрэнгүй

Цахим
Хэлэлцүүлэг

ОДОО ХЭЛЭЛЦЭГДЭЖ БУЙ:
АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗРЫН 2016 ОНЫ ЭХНИЙ ХАГАС
ЖИЛИЙН ТАЙЛАН

санал өгөх