Боловсролын салбарт төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллана


2020/10/02  406   0


Авлигатай тэмцэх газраас  АТҮХ-ийн 4.1.7-дахь зорилтын хүрээнд авлигаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд иргэд, олон нийтийн хяналт, иргэний нийгмийн үүрэг оролцоог нэмэгдүүлэн идэвх санаачилгыг дэмжих зорилгоор боловсролын салбарын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй “Бүх нийт боловсролын төлөө” иргэний нийгмийн үндэсний эвсэлийн төлөөлөлтэй 2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр уулзалт зохион байгуулав.

Уулзалтад Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, ажилтнууд оролцож, АТҮХ-ийн хэрэгжилтийн хүрээнд боловсролын салбарт авч хэрэгжүүлсэн арга хэмжээний явц, боловсролын салбарын авлигын нөхцөл байдлын талаар товч танилцуулан салбарын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй төрийн бус байгууллагуудын санал, бодлыг сонсож, харилцан ярилцлага өрнүүллээ.

Уулзалтын явцад боловсролын салбарын тендер, худалдан авалт, сум, орон нутгийн сургуулийн боловсрол олгож буй бодит байдал, сургуулийн захирлын төсвийн хөрөнгө зарцуулалт, сургууль, эцэг эхийн холбоод, тэдгээрийн үйл ажиллагаа, засаглалын ил тод байдал, удирдах ажилтны томилгоо зэрэг олон асуудлууд хөндөв.

УССГХ-ийн дарга, эрхэлсэн комиссар Д.Дуламсүрэнгээс “боловсролын салбарт шударга зан үйлийг сурталчилсан, сурагчид, эцэг эхэд, нийгэмд чиглэсэн олон талт арга хэмжээг хамтран хэрэгжүүлэх боломж байгааг тэмдэглээд,  боловсролын салбарын нөхцөл байдлыг өөрчлөх, авлигаас урьдчилан сэргийлэх, салбарын байгууллагуудын үйл ажиллагааны ил тод байдалд тавих хяналтын механизмыг бий болгох чиглэлээр хамтран ажиллахаар тогтлоо.

Сэтгэгдэл бичих


АТГ ямар гэмт хэрэг, зөрчлийн талаарх
гомдол, мэдээллийг авах вэ?

Авлигатай тэмцэх газар нь ямар гэмт хэрэг,
зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авдаг
тухай эндээс танилцана уу.

Дэлгэрэнгүй

Цахим
Хэлэлцүүлэг

ОДОО ХЭЛЭЛЦЭГДЭЖ БУЙ:
АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗРЫН 2019 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ
ТАЙЛАН

санал өгөх