БНСУ-ын Хууль зүйн сайд авлигыг устгаж, үгүй болгохоо амлав


2018/01/08  100   0


БНСУ-ын өмнөх Засгийн газрын гаргасан алдаа, дутагдлыг засан залруулж, авлигатай тэмцэх чиглэлээр хичээл чармайлт гарган ажиллана гэж тус улсын Хууль зүйн сайд Парк Санг-Ки мэдэгдсэн байна.

Тэрээр шинэ оны мэндчилгээндээ “Шинэ онд бид бүх салбарт авлигатай тэмцэж, амжилт гаргаж, хувьсгалт өөрчлөлт хийнэ” гэжээ. Мун Жае өнгөрсөн 5 дугаар сард Ерөнхийлөгчөөр томилогдсоноос хойш Солонгосын Прокурорын газар өмнөх хоёр засгийн газартай холбоотой олон авлигын хэргийг шалгаж эхэлсэн юм байна.

Уг асуудлаар хандан тэр “Мөрдөн шалгах ажиллагаа явуулах нь үндсэн хуулиар хамгаалагдсан үнэт зүйлс болон ардчиллын үндсэн хэм хэмжээг хангахад томоохон үүрэг гүйцэтгэж байна” гэж хэлжээ. Мөн “Би төрийн бүх албан хаагчийг авлига, зүй бус үйлдлийн эсрэг хичээл зүтгэл гаргахыг, тухайлбал, саяхан болсон нийгмийн итгэлийг алдуулсан төрийн алба болон санхүүгийн байгууллага дахь хууль бус томилгоотой тэмцэхийг уриалж байна” гэж нэмж хэлсэн байна. Түүнчлэн, Прокурорын болон Цагдаагийн байгууллагын хэргийн харьяалалын асуудлыг шийдвэрлэхэд урагштай ахиц дэвшил ахиц гаргана гэв.

“Прокурорын байгууллагад мөрдөн шалгах ажиллагааг амжилттай явуулах, мөн хүний үндсэн эрхийг хамгаалахад чиглэсэн ажлуудыг явуулах бололцоо нөхцлийг нь хангаж өгнө” гэж дурджээ. Үүнээс гадна улс төрийн гэмт хэрэгтэй холбоотой, хараат бус хороодоос Прокурорын байгууллагад гаргасан, зүй бусаар шийдвэрлэсэн асуудлуудын талаар, тухайлбал, 1960-1980 оны хооронд төрийн байгууллагын гаргасан буруу шийдвэр, гэмгүй хүнийг буруутайд тооцсон хэргүүдийг дахин шалгана гэжээ.

Эх сурвалж

Непал Улсын түүхэн дэх хамгийн том авлигын гэмт хэрэг

Непал Улсын түүхэн дэх 10 тэрбум непал рупий буюу 9,840,000 ам.долларыг завшсан гэх хэрэгт холбогдсон гурван хүний хавтаст хэргийг тус улсын Албан тушаалаа урвуулах гэмт хэрэгтэй тэмцэх газар тусгай шүүхэд шилжүүлжээ.

Авлигатай тэмцэх байгууллага хэрэгт холбогдсон гурван хүнд 33 сая непал рупий (324,390 ам.доллар)–н торгууль, 8-10 жил хүртэлх хугацаагаар хорих ял оногдуулахыг шүүхэд санал болгожээ.

Тэдний шалгаж буй 1069 баримт бичгийн үр дүнгээс шалтгаалан хохиролын хэмжээ өсч болзошгүй юм байна. Уг хэрэгтэй холбогдуулан 45 аж ахуйн нэгжид татварын шалгалт хийхэд 10 сая непал рупий (98,300 ам.доллар)-ын зөрчил илэрчээ. Авлигатай тэмцэх байгууллага өмнө нь 612 сая непал рупий (6,015,960 ам.доллар)-г завшсан гэх Тээврийн газрын 8 хүнтэй холбоотой хэргийг шалгаж байсан байна.

Эх сурвалж

Сэтгэгдэл бичих


АТГ ямар гэмт хэрэг, зөрчлийн талаарх
гомдол, мэдээллийг авах вэ?

Авлигатай тэмцэх газар нь ямар гэмт хэрэг,
зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авдаг
тухай эндээс танилцана уу.

Дэлгэрэнгүй

Цахим
Хэлэлцүүлэг

ОДОО ХЭЛЭЛЦЭГДЭЖ БУЙ:
АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗРЫН 2016 ОНЫ ЭХНИЙ ХАГАС
ЖИЛИЙН ТАЙЛАН

санал өгөх