Оюутнууд “Бичгийн хавчаар” аяныг зохион байгуулж байна


2018/12/03  141   0


Авлигын эсрэг олон улсын өдрийг тохиолдуулан Монголын Оюутны холбоо, Монголын Сурагчдын холбоо хамтран “Бичгийн хавчаар” аяныг өнөөдрөөс зохион байгуулж эхэлжээ.

Авлигаас татгалздаг, үнэнч шударга төрийн албан хаагчид олон байдаг юм гэдгийг олон нийтэд мэдрүүлэх, шударга төрийн албан хаагчдыг алдаршуулах зорилгоор дээрх төрийн бус байгууллагын залуус яам, төрийн байгууллагуудаар аялж, шударга, нээлттэй төрийн албан хаагчдад бичгийн хавчаар зүүж байгаа юм байна.

Тэд энгийн нэгэн бичгийн хавчаарыг авлигын эсрэг хийж буй үйлдлийн билэг тэмдэг болгон сонгож авчээ. “Бичгийн хавчаар нь үнэт зүйлдээ үнэнч, шударга ёсыг эрхэмлэгч залуусын гоёл байх бөгөөд хэрвээ та бичгийн хавчаар зүүсэн хүнтэй тааралдвал мэдлэг боловсролтой, эрхэмлэдэг үнэт зүйлтэй, түүндээ үнэнч, шударга төрийн албан хаагч гэж ойлгох хэрэгтэй” хэмээн аяныг зохион байгуулагч Г.Үүрцайх хэллээ.

Аяны эхний өдөр нийслэлийн Чингэлтэй, Баянзүрх дүүргийн төрийн албан хаагчдад бичгийн хавчаар гардуулсан байна.

Сэтгэгдэл бичих


АТГ ямар гэмт хэрэг, зөрчлийн талаарх
гомдол, мэдээллийг авах вэ?

Авлигатай тэмцэх газар нь ямар гэмт хэрэг,
зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авдаг
тухай эндээс танилцана уу.

Дэлгэрэнгүй

Цахим
Хэлэлцүүлэг

ОДОО ХЭЛЭЛЦЭГДЭЖ БУЙ:
АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗРЫН 2016 ОНЫ ЭХНИЙ ХАГАС
ЖИЛИЙН ТАЙЛАН

санал өгөх