Баянхонгор аймгийн иргэдтэй уулзалт зохион байгууллаа


2019/10/24  285   0


Авлигатай тэмцэх газар, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын Тамгын газар хамтран орон иргэдийн санал хүсэлтийг сонсох, зөвлөн туслах үйлчилгээ үзүүлэх, авилгын хор хөнөөлийг бууруулахад иргэдийн оролцоог дэмжих зорилгоор Баянхонгор аймагт “НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ”-ийг 10-р сарын 23-ны өдөр ЗДТГ-ын хурлын танхимд зохион байгууллаа.

Энэ үеэр авлигын хор хөнөөлийн талаар ойлголт, мэдээлэл олгох сургалтууд явагдаж, холбогдох хууль, эрх зүйн зөвлөгөө, мэдээллээр иргэдийг хангаж, зарим иргэдийн гомдол, мэдээллийг хүлээж авсан юм.

Уг үйл ажиллагаанд Баянхонгор сумын найман багийн 200-аад иргэд болон аймаг сумдын удирдлагууд оролцож иргэдийнхээ хамтаар авлигатай тэмцэх талаар шинэлэг цогц мэдээлэлтэй болж авсан юм.

Авлигыг бууруулахад иргэн бүрийн үүрэг оролцоо нэн чухал. Албан тушаалтантай холбоотой эрх ашиг, хөрөнгө мөнгө, ёс зүй, зөрчлийн талаар гомдол мэдээлэлтэй иргэд 110 дугаарын утсанд ханддаг аж.

Төрийн байгууллагын хүнд суртал, авлига хээл хахуулын талаархи мэдээллийг АТГ 110 утсанд хүлээж авдаг байна. Мөн иргэн гомдол гаргачихаад гомдлынхоо араас явдаггүй, шаардлага тавидаггүй сул орхигдуулаг зэрэг асуудлууд түгээмэл байдаг талаар АТГ-ын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн Мэдүүлгийн бүрдүүлэлт, дүн шинжилгээний албаны дарга, Ахлах комиссар Ц.Цэцэгдэлгэрэх ярьж байлаа.

АТГ-аас 2019 оны эхний хагас жилийн байдлаар 984 үйлдэлтэй, 283 холбогдогчтой, 834 хэрэгт хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулжээ.

Иргэдийн зүгээс АТГ-ЫН "НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ"-ийн үйл ажиллагаанд идэвхтэйгээр оролцож цаг үеэ олсон зөв ажил арга хэмжээ болж байна. Авилгын хор хөнөөлийн талаарх ойлголтоо шинэ түвшинд аваачлаа. Авлигыг бууруулахад иргэн миний оролцоо чухал юм байна. Энэ өдөрлөгөөс олон зүйл сонсож мэдэж авлаа гэсэн олон иргэд ирээдүй хойчоо авлигагүй улс оронд амьдруулахын тулд иргэний хяналтаа сайжруулах тал дээр санал нэгдэж буйгаа энэ үеэр илэрхийлж байлаа.

Сэтгэгдэл бичих


АТГ ямар гэмт хэрэг, зөрчлийн талаарх
гомдол, мэдээллийг авах вэ?

Авлигатай тэмцэх газар нь ямар гэмт хэрэг,
зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авдаг
тухай эндээс танилцана уу.

Дэлгэрэнгүй

Цахим
Хэлэлцүүлэг

ОДОО ХЭЛЭЛЦЭГДЭЖ БУЙ:
АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗРЫН 2016 ОНЫ ЭХНИЙ ХАГАС
ЖИЛИЙН ТАЙЛАН

санал өгөх