Баянхонгор аймгийн 176 албан тушаалтанд авлигын эсрэг сургалт зохион байгуулав


2021/02/09  884   0


Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсээс Баянхонгор аймгийн төрийн захиргааны албан хаагчдад авлигын эсрэг цахим сургалт 2021 оны 2 дугаар сарын 9-ний өдөр зохион байгуулав.

Авлигатай тэмцэх Үндэсний хөтөлбөрийн 4.1.1.10.3-т заасныг үндэслэн Баянхонгор аймгийн Засаг даргын Тамгын газраас ирүүлсэн хүсэлтийн дагуу зохион байгуулсан уг сургалтыг нээж  Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Д.Дуламсүрэн, авлигын шалтгаан, нөхцөлийг арилгах, албан тушаалтныг аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлэх, авлига, ашиг сонирхлын зөрчил үүсгэхгүй байхад дор бүрнээ анхаарч ажиллах шаардлагатайг анхааруулж хэллээ.

Цахим сургалтаар Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн ахлах ажилтан, ахлах комиссар Н.Дамдинсүрэн “Ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх нь”, ажилтан, комиссар Ц.Сэлэнгэ “Төрийн албан хаагчийн ёс зүй”  сэдвээр тус тус  яриа таниулга хийж, албан тушаалтнуудын сонирхсон асуултад дэлгэрэнгүй хариулт өгөв.

Авлигын эсрэг цахим сургалтад  Баянхонгор аймгийн төрийн захиргааны болон үйлчилгээний 46 байгууллагын дарга, удирдлага, төсөв санхүү хариуцсан 176 албан тушаалтан оролцлоо.


Сэтгэгдэл бичих


АТГ ямар гэмт хэрэг, зөрчлийн талаарх
гомдол, мэдээллийг авах вэ?

Авлигатай тэмцэх газар нь ямар гэмт хэрэг,
зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авдаг
тухай эндээс танилцана уу.

Дэлгэрэнгүй

Цахим
Хэлэлцүүлэг

ОДОО ХЭЛЭЛЦЭГДЭЖ БУЙ:
АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗРЫН 2019 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ
ТАЙЛАН

санал өгөх