Авлигын хэргийн улмаас олон арван төрийн албан хаагчийг баривчлав


2020/05/15  246   0


Алеппо хотын засаг захиргаанаас асар их хэмжээний хөрөнгө мөнгийг авлига, итгэл эвдэх замаар ашиглан завшсан олон тооны албан тушаалтнуудыг саяхан баривчиллаа.

Эрүүгийн цагдаагийн газраас одоо авлигын хэрэгт холбогдон шалгагдаж байгаа 26 хүн дээр нэмээд нэгэн дүүргийн захирагчийг баривчилснаас гадна дөрвөн өөр дүүргийн захирагч нарыг эрэн сурвалжилж байна.

Эрүүгийн цагдаагийн газраас хэд хэдэн дүүргийн захирагч нарыг коронавирус тархахаас урьдчилан сэргийлэх зорилгоор хэрэглэх ариутгалын материал, хөрөнгө мөнгө хулгайлсан, барилга барих хууль бус зөвшөөрөл олгосон зэрэг асуудалд буруутгаж буй юм.

Түүнчлэн Эрүүгийн цагдаагийн газраас авлигын асуудалд холбогдсон хүмүүстэй холбоотой цахим хуудсууд болон нийгмийн сүлжээний аккаунтуудыг хааж өмчлөгчдийг баривчилжээ. Цахим сайт эзэмшигчдийн зарим нь Сирийн сөрөг хүчнийхэнтэй мөн холбоотой байжээ.

Өнгөрөгч есдүгээр сард Сирийн Засгийн газраас гурван зуун тавин тэрбум сири паундтай тэнцэх хэмжээний авлигын хэрэгт холбогдсон боловсролын сайд асан Хазван ал-Ваз болон түүний эхнэрийн өмч хөрөнгийг хураан авсан бөгөөд мөн 87 төрийн албан хаагчтай холбоотой авлигын хэргийг шийдвэрлэсэн. 

Сирийн Засгийн газар авлигатай тэмцэнэ хэмээн тунхаглаж хөтөлбөр, төлөвлөгөө гаргадаг ч үр дүнг нь олон нийтэд мэдээлэхгүй өнгөрдөг.

Транспарэнси интернэшнл байгууллагын авлигын төсөөллийн жил бүрийн судалгааны үр дүнгээр Сири Улс нь араасаа дэд байр эзэлж зөвхөн Сомали Улсын өмнө орсон.

 

Эх сурвалж

Албан Улсын 20 шүүгч, прокрурор асан хүмүүсийг авлигын хэрэгт буруутгажээ

Өмнө нь авлигын эсрэг болон мэргэжлийн хэм хэмжээг сахиж буй байдлыг шалгасан шалгалтын үр дүнгийн дагуу ажлаас нь халаад байсан 20 шүүгч, прокурорт авлигын хэрэг нээснийг прокуророос мэдэгдэв.

Авлигын хэрэг шалгадаг тусгай хэсгийн мэдэгдэлд дурдсанаар тэднийг итгэл эвдсэн, шуудан ашигласан, хууль бусаар олсон хөрөнгө орлогоо нуусан зэрэг асуудалд буруутгажээ.

Дээд шүүх болон Үндсэн хуулийн шүүхийн шүүгч нарын асуудлыг Авлигыг шалгадаг тусгай хэсгийн прокурорууд өөрсдөө шалгах юм.

Бусад хүмүүс нь нийслэл, дүүргийн шүүх, прокурорт ажиллаж байсан тул тэдгээрийг тухайн дүүргийн прокурорууд шалгана. Нэрсийг ил зарлаагүй байгаа бөгөөд ийм төрлийн гэмт хэрэгт 8 хүртэл жилээр хорих ял ногдуулдаг байна.

Энэ оны эхээр мөн Ерөнхий прокурорыг хууль бусаар олсон хөрөнгөө нуусан асуудалд буруутгасан юм.

Европын холбоо, АНУ-ын шинжээчдийн тусламжтай боловсруулсан шүүх, прокурорын байгууллагын хээл хахуультай тэмцэх, бие даасан, хараат бус байдлыг хангах шинэ хуулийг хууль тогтоох байгууллага 2016 онд санал нэгтэй баталсан юм.

Тус улсын 800 орчим шүүгч, прокурорын дөрөвний нэгийг сүүлийн хоёр жилийн хугацаанд шалгасан ба ихэнхи нь ажлаасаа чөлөөлөгдсөн. Шүүгчгүй болсноос Улсын Дээд шүүх ажиллаж чадахгүй болжээ.

Европын Холбоонд элсэх хүсэлтэд шүүхийн байгууллагын авлигын асуудал, шүүхийн шинэчлэл хийх шалгуур тавьсны дагуу шүүх, прокурорын байгууллагад энэхүү шинэчлэлийг эхлүүлсэн. Одоогоор Европын Холбоонд элсэх хүсэлтийн дагуу яриа хэлэлцээр хийх тодорхой хугацааг заагаагүй байгаа юм.

Эх сурвалж

 

Ардчилсан Конго Улсын Ерөнхийлөгчийн ойрын туслах 50 сая ам.долларын авлигын асуудалд холбогджээ

Ардчилсан Конго Улсын Ерөнхийлөгч Феликс Цисекедийн ойрын туслах Витал Камере, Ливаны бизнес эрхлэгч болон ерөнхийлөгчийн ажлын албаны өөр нэг ажилтан нар дэд бүтцийн хөтөлбөрөөс 50 сая ам.доллар шамшигдуулсан асуудлаар шүүхийн өмнө очихоор болоод байна.

Камерэг баасан гаригаас эхлэх хориод байгаа юм. Шүүх хурлыг үндэсний хэмжээнд телевизээр үзүүлэх юм. Энэ хэрэг тус улсын улс төрийн хүрээг цочроосон асуудал болжээ.

Эх сурвалж


   

Write comment