Авлигын хэргийн улмаас халагдсан төрийн албан хаагчдын бүртгэлийг хөтөлнө


2018/01/02  563   0


ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин авлигын хэргийн улмаас халагдсан төрийн албан хаагчдын бүртгэлийг хөтлөх тухай хуульд гарын үсэг зурж, батламжиллаа.

2018 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс мөрдөгдөж эхлэх уг хуулийн дагуу төрийн албаны Хүний нөөцийн нэгж төрийн нэгдсэн мэдээллийн системийг ашиглаж эхлэх юм байна. Түүнчлэн энэ хуульд зааснаар авлигын хэрэг, зөрчлийн улмаас итгэл алдсан төрийн албан хаагчдын талаарх мэдээллийг интернетэд байршуулдаг болох юм. Авлигын хэрэг, зөрчлийн улмаас ажлаас халагдсан төрийн албан хаагчдын мэдээлэл 5 жилийн туршид байрших ажээ. Энэхүү бүртгэлийг хөтлөх журмыг тус улсын Засгийн газар удахгүй батлах юм байна.

Бүртгэлд оруулсныг хүчингүй болгохоор шүүх шийдвэрлэсэн, бүртгэгдээд 5 жил өнгөрсөн, эсвэл уг этгээд нас барсан тохиолдолд уг бүртгэлээс хасахаар хуульд заажээ.

Эх сурвалж

Сэтгэгдэл бичих


АТГ ямар гэмт хэрэг, зөрчлийн талаарх
гомдол, мэдээллийг авах вэ?

Авлигатай тэмцэх газар нь ямар гэмт хэрэг,
зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авдаг
тухай эндээс танилцана уу.

Дэлгэрэнгүй

Цахим
Хэлэлцүүлэг

ОДОО ХЭЛЭЛЦЭГДЭЖ БУЙ:
АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗРЫН 2016 ОНЫ ЭХНИЙ ХАГАС
ЖИЛИЙН ТАЙЛАН

санал өгөх