АВЛИГЫН ХЭРГЭЭР ЯЛ СОНССОН “САМСУНГ” ГРУППИЙН ӨВ ЗАЛГАМЖЛАГЧ ШОРОНГООС СУЛЛАГДЖЭЭ


2018/02/08  616   0


БНСУ-ын Самсунг группийн өв залгамжлагч И Жэй-ён энэ долоо хоногийн даваа гарагт шоронгоос суллагджээ. Тэрээр тус улсын ерөнхийлөгч асан Пак Гинхэд хахууль өгсөн хэрэгт шүүхээс 5 жилийн ял сонсон 1 жилийн ялаа эдлээд байсан юм.

Түүний ялын хэмжээг давж заалдах шатны шүүх ийнхүү өөрчилсөн нь тус улсын бизнесийн болон улс төрийн хүрээлэлд шуугиан тарьж байна. Өнгөрсөн 8 дугаар сард доод шатны шүүхээс түүнд 5 жилийн ял оноосон нь авлигын эсрэг тэмцэгчдээс хүчтэй дэмжлэг авч байсан юм. Шоронгоос суллагдсанаараа И Жэй-ён "Самсунг" группийн олон корпорациа удирдах ажилдаа эргэн орох боломжтой болж байна.

Өнгөрсөн онд ерөнхийлөгч асан Пак Гинхэг "Самсунг" компаниас хээл хахууль авсан хэмээн албан тушаалаас нь буулгаж, харин Иг хээл хахууль өгсөн хэрэгт ялласан юм.  Ерөнхийлөгчид өгсөн авлигынхаа хариуд "Самсунг" группийг ааваасаа өв залгамжлах ажлыг өөрт ашигтайгаар зохицуулуулсан хэмээн тухайн үедээ яллаж байжээ. Гэвч ноён Игийн өмгөөлөгч нар Самсунг компани Пак ерөнхийлөгчөөс ирсэн дарамт шахалтын улмаас авлига өгөхөөс өөр аргагүй байдалд хүрсэн бөгөөд хариуд нь ямар нэгэн давуу эрх олж аваагүй. Харин  Пак Гинхэгийн дарамт шахалтын хохирогч нь гэж мэдэгдсээр ирсэн юм.

Энэ даваа гарагт Давж заалдах шатны шүүхийн шүүгч “Ерөнхийлөгч Пак "Самсунг Электроникс" компанийн удирдлагуудыг сүрдүүлсэн. Ноён И авлига гэдгийг нь мэдсээр байж өгсөн ч өөр сонголт байгаагүй”  хэмээн мэдэгджээ.

Игийн аав И Кунхэ өмнө нь хоёр удаа авлигын хэргээр ял сонсож байсан ч нэг өдрийг шоронд өнгөрөөж байгаагүй нь Самсунг компанид “хүрэх боломжгүй” гэсэн дүр зургийг аль хэдийн бүрдүүлээд байсан юм. И Кунхэд тухайн үеийн ерөнхийлөгч И Мюнг-бак уучлал үзүүлж байжээ.

 Эх сурвалж

Сэтгэгдэл бичих


АТГ ямар гэмт хэрэг, зөрчлийн талаарх
гомдол, мэдээллийг авах вэ?

Авлигатай тэмцэх газар нь ямар гэмт хэрэг,
зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авдаг
тухай эндээс танилцана уу.

Дэлгэрэнгүй

Цахим
Хэлэлцүүлэг

ОДОО ХЭЛЭЛЦЭГДЭЖ БУЙ:
АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗРЫН 2016 ОНЫ ЭХНИЙ ХАГАС
ЖИЛИЙН ТАЙЛАН

санал өгөх