Авлигын хэргээр баривчилжээ


2018/09/11  208   0


БНХАУ-ын Засаг захиргааны онцгой бүс Хонконгод Төрийн байгууллагын Нарийн бичгийн даргын орлогчоор ажиллаж байсан, өндөр албан тушаал хашдаг хүний нөхрийг өнгөрсөн баасан гарагт мөрийтэй тоглоомчин гэдгээрээ алдаршсан Станли Хо-гийн бэр, Макаод томоохон бизнес эрхэлдэг эмэгтэйгээс 510,000 ХК доллар буюу 65 ам.долларын хахууль авсан хэргээр шалгаж байгаа юм байна.

Одоо 55 настай, Эдийн засгийн хөгжил, хөдөлмөрийн асуудал хариуцсан Нарийн бичгийн даргын орлогчоор ажиллаж байсан Вилсон Фунг Винг-ип-ыг бусдад давуу байдал олгож, хахууль авсан хэрэгт тус мужийн Авлигатай тэмцэх байгууллага шалгалт явуулжээ.

Хонконг мужийн Инновацийн бодлого, удирдлагын газрын дарга Бэти Фунг Чинг Сук-и гэгчийн нөхөр Вилсон Фунг нисдэг тэрэг үйлдвэрлэдэг компанийн захирал, хувьцаа эзэмшигч, 62 настай Чан гэгчээс хагас сая хонг конг доллар авсан болох нь шалгалтаар тогтоогдсон байна.

Хонконгийн Авлигатай тэмцэх бие даасан хороо (АТБДХ)-ны мэдэгдэлд бичсэнээр, Вилсон Фунг 2004 онд Эдийн засгийн хөгжил, хөдөлмөрийн газрын Нисэх тээврийн хэлтсийн даргаар ажилладаг байсан ба агаарын тээврийн үйлчилгээний гэрээ хэлэлцээр байгуулах, нислэгийн зөвшөөрөл олгох зэрэг ажлыг хариуцдаг байжээ. Мөн уг хэрэгт Чан-ыг төрийн албан хаагчид давуу байдал олгосонд буруутгаж байгаа бөгөөд тэр хоёр хүнд холбогдох хэргийг ирэх мягмар гарагт прокурор шүүхэд шилжүүлэх юм байна.

АТБДХ-ны мэдэгдэлд Вилсон Фунг Чан-аас авсан мөнгөөрөө үл хөдлөх хөрөнгийн худалдан авалтад урьдчилгаа болгон өгсөн гэсэн байна. Мөн Вилсоныг бусдаас мөнгө авсан, бас ашиг сонирхлын зөрчилтэй тухайгаа эрх бүхий байгууллагад мэдэгдээгүй гэх асуудалд буруутгаж байгаа гэнэ.

Эх сурвалж

Авлигатай идэвхтэй тэмцэгч оюутныг авлигатай тэмцэх байгууллага ажилд авчээ

Санхүүгийн тусламжийн төслийн хөрөнгийг завшсан талаарх хэргийг илчилсэн Тайландын Маха Саракам их сургуулийн Хүмүүлэг, нийгмийн шинжлэх ухааны танхимын оюутан Панида Иотпания Авлигатай тэмцэх хорооноос тавьсан ажлын байрны санал хүлээн авсан байна.

Тодруулбал, Тайландын Засгийн газрын шадар сайд Виссану Креа-нгам-ын албаны ажилтан түүнтэй холбоо барьж, төрийн албанд ажиллах сонирхолтой байгаа эсэхийг лавлаж, Авлигатай тэмцэх байгууллагын нэгжид сул оронтой байгааг хэлжээ. Тэр даруйд нь Панида баярлан уг саналыг хүлээн авч, Авлигатай тэмцэх байгууллагын 4 дүгээр салбарт ажилд орсон байна.

Түүний илрүүлсэн хэргийн тухайд тэрээр эмзэг бүлгийн иргэдэд хүрэх ёстой байсан төрийн хөрөнгийг зохион байгуулалттайгаар завшиж буй талаарх гомдлыг Энх тайван, хэв журмын зөвлөлд өгсөн байна. Улмаар түүний гомдлыг шалгаж үзэхэд, нийгмийн халамжийн төвүүд эмзэг бүлгийн иргэдийн мөнгийг төрийн албан тушаалтнууд завшиж байгаа нь тогтоогджээ.

Эх сурвалж

Сэтгэгдэл бичих


АТГ ямар гэмт хэрэг, зөрчлийн талаарх
гомдол, мэдээллийг авах вэ?

Авлигатай тэмцэх газар нь ямар гэмт хэрэг,
зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авдаг
тухай эндээс танилцана уу.

Дэлгэрэнгүй

Цахим
Хэлэлцүүлэг

ОДОО ХЭЛЭЛЦЭГДЭЖ БУЙ:
АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗРЫН 2016 ОНЫ ЭХНИЙ ХАГАС
ЖИЛИЙН ТАЙЛАН

санал өгөх