Авлигын хэрэгт холбогдсон нэр дэвшигчдийг сонгохгүй байхыг сонгогчдод зөвлөлөө


2018/06/29  240   0


Индонез улсад орон нутгийн сонгууль зохион байгуулагдаж байгаатай холбогдуулан тус улсын Авлигатай тэмцэх хороо сонгогчдод авлигын хэрэгт шалгагдаж буй хүмүүсийг сонгохгүй байхыг зөвлөсөн байна.

Авлигатай тэмцэх хорооны дэд дарга Саут Ситмуранг “Хэрэгт холбогдсон зарим нэг нэр дэвшигчийг сонгохгүй байхыг зөвлөж байна. Учир нь, тэдний шударга бус байдлыг батлах нотлох баримт бидэнд бий” гэжээ.

Индонез улсын хувьд авлигын гэмт хэрэгт холбогдон шалгагдаж байгаа болон шалгагдан шийтгэгдсэн хүмүүсийг нэр дэвшихийг хориглосон зохицуулалтгүй юм байна.

Тус улсын Сонгуулийн ерөнхий хороо авлигын хэргээр шийтгэгдсэн хүмүүсийг нэр дэвшихийг хориглосон зохицуулалт ирэх онд батлуулахаар оролдож байгаа боловч Парламент болон Ерөнхийлөгчийн Тамгын газрын зүгээс дэмжлэг авч чадахгүй байгаа ажээ.

Ийнхүү Авлигатай тэмцэх хорооны зөвлөмж нь цаг үеэ олсон бөгөөд одоогоор уг сонгуульд нэр дэвшсэн хүмүүсээс 9 хүн авлигын хэргээр шийтгэгдэж байжээ.

Эх сурвалж

Авлигын эсрэг үзэсгэлэн зохион байгуулжээ

Украйн улсын Киев хотын Гришкогийн нэрэмжит цэцэрлэгт хүрээлэнд Авлигын эсрэг үзэсгэлэн зохион байгуулагдсан байна.

Энэхүү арга хэмжээг Украйн улс дахь Авлигын эсрэг Европын холбооны санаачилгаар зохион байгуулжээ.

Үзэсгэлэн дээр 100 метр урт алтан талх, хахуульч этгээдийн тансаг өрөө, Украйн улсын болон олон улсын авлигатай тэмцэх үйл ажиллагааг танилцуулсан “Тэмцэл” нэртэй гурван давхар байшинг үзэх боломжтой ажээ.

Түүнчлэн авлигатай тэмцэх байгууллагын албан хаагчийн албаны хамгаалалтын хувцасыг өмсөж үзэх, зураг авхуулах, өдөр тутмын ажилтай нь танилцаж болох юм байна.

Эх сурвалж

Сэтгэгдэл бичих


АТГ ямар гэмт хэрэг, зөрчлийн талаарх
гомдол, мэдээллийг авах вэ?

Авлигатай тэмцэх газар нь ямар гэмт хэрэг,
зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авдаг
тухай эндээс танилцана уу.

Дэлгэрэнгүй

Цахим
Хэлэлцүүлэг

ОДОО ХЭЛЭЛЦЭГДЭЖ БУЙ:
АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗРЫН 2016 ОНЫ ЭХНИЙ ХАГАС
ЖИЛИЙН ТАЙЛАН

санал өгөх