Авлигын эсрэг олон улсын академийн оролцогч талуудын 7 дугаар чуулга зохион байгуулагдлаа


2018/10/03  109   0


Австри улсын Вена хотод Авлигын эсрэг олон улсын академийн 7 дугаар чуулга зохион байгуулагдаж, уг арга хэмжээнд дэлхийн улс орнуудын 270 гаруй төлөөлөгчид оролцсон байна.

Энэхүү хоёр өдрийн арга хэмжээнд үндэсний болон олон улсын 70 гаруй байгууллагын төлөөлөгчид оролцож, академийн үйл ажиллагаа, цаашдын төлөвлөгөөний талаар хэлэлцжээ.

Чуулганыг нээж тус академийн захирал Мартин Кроетнир хэлэхдээ “НҮБ-ын Тогтвортой хөгжил, 2030 он хүртэлх хөтөлбөрийн зорилтуудад авлигын асуудал аюул учруулж байна. Тиймээс, манай академийн үйл ажиллагааг дэмжин ажиллахыг оролцогчдоос хүсч байна” гэв.

Мөн чуулганы үеэр Академиас зохион байгуулагддаг зуны сургалт, бүс нутгийн зуны сургалтууд, магистрын болон докторын сургалтууд амжилттай болж, үр дүнгээ өгч байгааг танилцуулжээ.

Эх сурвалж 

Сэтгэгдэл бичих


АТГ ямар гэмт хэрэг, зөрчлийн талаарх
гомдол, мэдээллийг авах вэ?

Авлигатай тэмцэх газар нь ямар гэмт хэрэг,
зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авдаг
тухай эндээс танилцана уу.

Дэлгэрэнгүй

Цахим
Хэлэлцүүлэг

ОДОО ХЭЛЭЛЦЭГДЭЖ БУЙ:
АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗРЫН 2016 ОНЫ ЭХНИЙ ХАГАС
ЖИЛИЙН ТАЙЛАН

санал өгөх