Авлигыг мэдээлэх 110 утсыг аймгийн зах, худалдааны төвд сурталчлав


2019/10/24  242   0


Авлигатай тэмцэх газрын албаны дарга, ахлах комиссар Т.Энхболдоор ахлуулсан ажлын хэсэг Ховд, Баян-Өлгий, Увс, Завхан аймагт ажиллах үеэрээ 110 утасны сурталчилгааг аймгийн төвийн зах, худалдааны төвүүдээр явж, иргэдэд хүргэлээ.

Авлигыг мэдээлэх 110 утасны сурталчилгааг АТГ-аас олон төрлөөр гаргасан бөгөөд олны танил, алдартай хүмүүсийн шударга ёсны тухай хэлсэн үгээр бэлтгэсэн зурагт хуудас, 2020 оны халаасны хуанли, автомашины түр зогсов стикер зэргийг иргэд илүүтэй сонирхож байв. “АТГ-ын ажилтнууд манай аймагт ирж иргэдтэй уулзаж байгаа талаар сонсож мэдсэн. Бид очиж амжаагүй. Гэсэн ч АТГ-ын ажилтнууд өөрсдөө ирж, мэдээлэл сурталчилгаагаа хүргэж байгаа нь сайн хэрэг” гэж худалдаачид санал бодлоо хэллээ.

Түүнчлэн орон нутгийн иргэдэд зориулсан өдөрлөг, уулзалтын дараа АТГ-ын ажилтнууд аймгийн эмнэлэг, сургууль, нийгмийн даатгал, халамж, татвар зэрэг төрийн нийтлэг үйлчилгээ үзүүлдэг байгууллагуудын үүд хаалганд авлигыг мэдээлэх 110 утасны сурталчилгаа бүхий стикер байршуулав.



Сэтгэгдэл бичих


АТГ ямар гэмт хэрэг, зөрчлийн талаарх
гомдол, мэдээллийг авах вэ?

Авлигатай тэмцэх газар нь ямар гэмт хэрэг,
зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авдаг
тухай эндээс танилцана уу.

Дэлгэрэнгүй

Цахим
Хэлэлцүүлэг

ОДОО ХЭЛЭЛЦЭГДЭЖ БУЙ:
АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗРЫН 2016 ОНЫ ЭХНИЙ ХАГАС
ЖИЛИЙН ТАЙЛАН

санал өгөх