Авлигатай тэмцэх газрын дарга, тэргүүн комиссар З.Дашдаваа Үндэсний их баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ


2019/07/10  769   0


МЭНДЧИЛГЭЭ

Тулгар төрийн 2228, Их Монгол Улс байгуулагдсаны 813, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр наадмын мэндийг үе үеийн ахмадууд, нийт албан хаагчид, тэдний гэр бүлийнхэнд Авлигатай тэмцэх газрын даргын зөвлөлийн нэрийн өмнөөс болон хувиасаа хүргэхийн ялдамд ажлын их амжилт бүтээл, эрүүл энх, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. 

Авлигатай тэмцэх газар Авлигын эсрэг хуульд заасан чиг үүрэг, Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр болон олон нийтэд шударга ёсны үзэл санааг төлөвшүүлэх, ил тод нээлттэй, хариуцлагатай нийгмийг хөгжүүлэх, нийгэмд шударга ёс, тэгш, ил тод байдал тогтоох, хүний эрх, эрх чөлөөг хангахад төр, ард түмнийхээ өмнө хүлээсэн үүргээ олон нийтийн дэмжлэгтэйгээр амжилттай хэрэгжүүлэн ажиллаж байна.

Бид олсон ололт, хүрсэн амжилтаа улам бататган нийгэмд шударга ёсыг бий болгох их үйлсэд өндөр амжилт гарган ажиллана гэдэгтээ итгэлтэй байна.

Хотол түмнээрээ дэлгэр сайхан наадаарай.

АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗРЫН ДАРГА, 

ТЭРГҮҮН КОМИССАР ЗАНДРААГИЙН ДАШДАВАА

Сэтгэгдэл бичих


АТГ ямар гэмт хэрэг, зөрчлийн талаарх
гомдол, мэдээллийг авах вэ?

Авлигатай тэмцэх газар нь ямар гэмт хэрэг,
зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авдаг
тухай эндээс танилцана уу.

Дэлгэрэнгүй

Цахим
Хэлэлцүүлэг

ОДОО ХЭЛЭЛЦЭГДЭЖ БУЙ:
АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗРЫН 2016 ОНЫ ЭХНИЙ ХАГАС
ЖИЛИЙН ТАЙЛАН

санал өгөх