Авлигаас урьдчилан сэргийлэх чиглэлээр хамтран ажиллахаар ярилцав


2018/07/16  393   0


Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх Ажлын албаны дарга, эрхэлсэн комиссар Д.Дуламсүрэн, Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Т.Баярхүү, Судалгаа шинжилгээний албаны дарга, ахлах комиссар Ц.Шинэбаяр нар 2018 оны 7 дугаар сарын 10-ны өдөр Бүгд найрамдахчуудын олон улсын хүрээлэнгийн Азийн улсуудыг хариуцсан хөтөлбөрийн зохицуулагч Крейг Кастаньяа тэргүүтэй бусад албаны төлөөллийг хүлээн авч уулзав.

Уулзалтын үеэр талууд авлигын эрсдлийн үнэлгээ хийх, иргэд олон нийтийг хамарсан форум хэлэлцүүлэг зохион байгуулах зэргээр авлигаас урьдчилан сэргийлэх чиглэлээр цаашид хамтран ажиллах боломжийн талаар санал солилцов. К.Кастаньяа нь Бүгд найрамдахчуудын олон улсын хүрээлэнгийн Монгол Улсад засаглалын ил тод байдал, төрийн албаны шударга байдлыг бэхжүүлэх чиглэлээр хэрэгжүүлсэн үйл ажиллагаа, цаашид дэвшүүлсэн зорилтын талаар мэдээлэл өгөв.

Тус хүрээлэн Улаанбаатар хотын Засаг даргын Тамгын газартай хамтарч авлигын эсрэг төрөл бүрийн арга хэмжээг зохион байгуулж байв. Тухайлбал, 2014 онд гадаад улсуудын нийслэл хотын захирагчдыг оролцуулсан “Нээлттэй Улаанбаатар” олон улсын форумыг зохион байгуулсан. Түүнчлэн Нийслэлийн харьяа төрийн байгууллага, агентлагуудын үйл ажиллагаанд авлигын эрсдлийн үнэлгээг хийх ажлыг олон улсын шинжээчдийн тусламжтайгаар гүйцэтгүүлсэн байна.

Энэхүү форум, судалгааны үр дүнд авлигатай тэмцэх үйл ажиллагааны зөвлөмж гарч, 2017-2020 он хүртэлх “Авлигын эсрэг нийслэлийн хөтөлбөр” болон түүнийг хэрэгжүүлэх төлөвлөгөө батлагдсан байна. Энэхүү хөтөлбөр батлагдсанаар төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулах, цахим үйлчилгээг нэвтрүүлэх олон арга хэмжээ, түүний дотор төрийн үйлчилгээг нэг дороос авах нэг цэгийн нэгдсэн үйлчилгээ, цэцэрлэгийн цахим бүртгэл, тээврийн хэрэгслийн цахим үйлчилгээний систем зэрэг ажлуудыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас хэрэгжүүлэх эхлэлийг тавьж байсан.

Сэтгэгдэл бичих


АТГ ямар гэмт хэрэг, зөрчлийн талаарх
гомдол, мэдээллийг авах вэ?

Авлигатай тэмцэх газар нь ямар гэмт хэрэг,
зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авдаг
тухай эндээс танилцана уу.

Дэлгэрэнгүй

Цахим
Хэлэлцүүлэг

ОДОО ХЭЛЭЛЦЭГДЭЖ БУЙ:
АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗРЫН 2016 ОНЫ ЭХНИЙ ХАГАС
ЖИЛИЙН ТАЙЛАН

санал өгөх