Авлига болон авлигатай тэмцэх үйл ажиллагааны чиг хандлагаас бид юу суралцав?


2020/11/13  79   0


Авлига нь хор хөнөөлтэй, хөрөнгө оруулалтыг бууруулж, ядуурлыг улам даамжруулдаг гэсэн ерөнхий санал нэг байгаа ч үүнд үнэхээр ямар нэгэн зүйл хийж болох уу? Дэлхийн банкнаас өнгөрсөн сард гаргасан "Засгийн газрын үр нөлөөт, ил тод байдлыг нэмэгдүүлэх: Авлигатай тэмцэх нь" хэмээх тайланд авлигыг хязгаарлах янз бүрийн арга хэрэгсэл, салбарын хандлагын нарийвчилсан судалгааг харуулсан. Авлигыг хорт хавдар гэж тодорхойлсон илтгэл тавигдсанаас хойш хорин дөрвөн жил өнгөрсний дараа авлигын тухай ойлголт хэрхэн өөрчлөгдсөн бэ?

Энэхүү тайланд дурдсанаар авлигыг хянах бодлого болон энэ чиглэлийн байгууллагуудын тухайд ихээхэн ахиц дэвшил гарсан байна. Засгийн газрын мэдээллийг олон нийтийн хүртээл болгох ба нээлттэй байдлыг дэмжих нь түгээмэл болсон. Мэдээллийн тухай хуулийг мөрдөж буй улс орнуудын тоо нэмэгдэж, хуулийн чанар сайжран, технологи хөгжсөнөөр мэдээлэл авах боломж улам бүр хялбар болсон. Олборлох салбараас эхлээд зохицуулалтын үйл явц хүртэлх олон салбарт ил тод байдлын олон улсын стандарт үйлчилж байна.

Хариуцлагын тогтолцоо бас хүчтэй байдаг. Төрийн албан тушаалтнуудын хөрөнгө, орлогын мэдүүлэг авах явдал түгээмэл байдаг бөгөөд ихэнхдээ уг мэдээлэл олон нийтэд нээлттэй байх нь өмнөх үетэй харьцуулахад илүү бөгөөд зарим улс дэрх мэдээллийг мэдүүлэх, баталгаажуулахдаа цахим системийг ашигладаг болжээ. Технологийн дэвшил нь төрийн санхүүгийн менежментийг бэхжүүлэх, үр бүтээлгүй ажиллагчдыг хязгаарлах, дэд бүтцийн төслүүдийн хяналтыг сайжруулах, төрийн худалдан авах ажиллагааны ил тод байдал, үр ашгийг бэхжүүлэхэд тусалж байна.

Авлигын тухай бидний ойлголтод ч ахиц гарсан. Олон асуудлаар маргаан байгаа боловч НҮБ-аас гаргасан Авлигын эсрэг конвенцийг мөрдөх, гадаадын албан тушаалтны хээл хахуулийн тухай хууль тогтоомжийг батлах, жинхэнэ эзнийг ил тод байлгах хэрэгцээ шаардлагыг хүлээн зөвшөөрөх зэрэг асуудалд олон улсын зөвшилцөлд хүрсэн нь харагдаж байна.

Гэхдээ дээрх хөгжил дэвшлийн улмаас авлига доод түвшинд хүрсэн үү?

Авлигын шинж чанар болон авлигын янз бүрийн хэлбэрээс шалтгаалан энэ асуултанд хариулт өгөхөд бэрхшээлтэй болдог.

Авлигын эсрэг авч хэрэгжүүлж буй арга хэмжээ янз бүр байдаг боловч эдгээрээс маш цөөхөн нь тухайн нөхцөл байдалд тохирсон байдаг. Энэхүү тайланд хэт нэг талыг баримталсан байж болох шинжээчдийн үнэлгээ, авлигын зарим ерөнхий ойлголт эсвэл чиг хандлагын талаар голчлон судалсан судалгааг багтаахаас зайлсхийсэн. Авлигын мөн чанарыг ойлгож мэдэх нь тустай ба үүний зэрэгцээ бодит туршлагыг судлах нь мөн чухал ач холбогдолтой.

Авлигатай тэмцэх үйл ажиллагааны туршлагыг цаг хугацааны хувьд харьцуулах боломжийг олгосон системтэй арга замаар мэдээлэл цуглуулдаг системийн нэг нь Дэлхийн банкны аж ахуйн нэгжийн судалгаа (WBES) юм. Энэхүү судалгаанд өргөн хүрээтэй асуудал хамрагддаг бөгөөд энэ нь зохистой түүвэрлэлтэнд ихээхэн анхаарал хандуулдаг онцлогтой. Сайн мэдээлэл хямд олддоггүй тул судалгааны цаг хугацаа, зардлаас шалтгаалан дээрх судалгааг тогтсон хугацааны давтамжтайгаар гүйцэтгэдэг боловч хамруулж буй улс орныг өөрчилж байдаг юм.

Энэ зуны байдлаар 2006 оноос хойш 96 улс орноос дор хаяж хоёр удаа судалгаа авсан гэсэн статистик гарсан. Авлигын чиг хандлагыг ойлгоход хамгийн хэрэгтэй асуудал гэж үзээд татвар, худалдан авалттай холбоотой албан бус төлбөр ("бэлэг" гэх мэт)-ийг судлав. Энэ хоёр асуудлын дундаж хандлага улс орнуудад бараг ижил байв. Ихэнх улс орны хувьд авлигын улмаас бизнес эрхлэхэд ихээхэн бэрхшээл тулгардаг гэж үзсэн аж ахуйн нэгж, байгууллага цөөн байсан.

Дээрх чиг хандлага нь судалгаанд хамрагдсан захиргааны авлигыг зөвхөн тусгасан байна. Төрийг удирдах, их хэмжээний мөнгө шамшигдуулах, нарийн сүлжээ энд тусгагдаагүй. Гэвч зарим ахиц дэвшил гарч байгаа нь энд харагдаж байна.

Гэхдээ авлига бэрхшээлтэй асуудал хэвээр байна. Захиргааны авлигыг бууруулах дундаж хандлага зөв чиглэлд байсан хэдий ч бүх улсын орны хувьд энэ хандлага хадгалагдахгүй байна Дээрх судалгаанд багтсан улс орнуудын гуравны нэгэд нь авлига өгсөн гэж мэдээлсэн аж ахуйн нэгж, байгууллагуудын хувь өсжээ. Авлигатай тэмцэх бодлого, түүнийг хэрэгжүүлэгч байгууллагуудыг бэхжүүлэх хүчин чармайлтыг ёс зүйгүй албан тушаалтан, бизнес эрхлэгчид замхруулдаг бөгөөд авлигын томоохон дуулиан шуугиан өдөр бүр гарсаар байна.

КОВИД-19 цар тахлын эсрэг яаралтай хариу арга хэмжээ авч буй өнөөгийн нөхцөлд байдал улам бүр дордож, ил тод, нээлттэй байдал алдагдах эрсдэл их байна. КОВИД-19 -ээс өмнө ч олон улс оронд иргэний нийгмийн орон зай хумигдаж, эрх баригчдын зохисгүй үйлдэл гарч байсан.

Гэхдээ авлигатай тэмцэх үйл ажиллагаанд хийгдэх шинэчлэл амжилттай хэрэгжиж болохыг мэдэж байгаа нь урам зориг өгч, энэхүү судалгаанд багтсан жишээг илүү гүнзгий судлах хэрэгтэй болж байна. Хэдийгээр тухайлсан нэг жишээ нь аль нэг улс орны нөхцөл байдалд хамаарах боловч засгийн газар болон иргэний нийгмийн шинэчлэлтэй холбогдуулан авлигатай тэмцэх тухайд анхаарлаа төвлөрүүлэхэд туслах болно. Энэ утгаараа уг тайланг загварчилсан гэж хэлж болно.

Амжилттай жишээг анхааран судлах нь зарим хүмүүс нөхцөл байдалд анхааран судлахгүйгээр, уг хандлагыг гэнэн байдлаар дууриах эрсдэл үүсгэдэг. Аливаа арга хандлагыг амжилтанд хүргэсэн шалтгаан, нөхцөл байдлыг эрэлхийлж, тайлбарлахыг энэхүү судалгаа эрмэлзсэн. Уг судалгаа нь загварчилан хийгдсэн ажил боловч хэрэгжүүлэх арга хэмжээний жагсаалт биш юм.

Авлига нь хөгжил дэвшил, шударга ёсны саад тотгор болсоор байгаа боловч үүнийг хязгаарлах арга хэмжээ авах боломжтой бөгөөд энэ нь олон улс орны жишээгээр харагдаж байна.

Эх сурвалж

Сэтгэгдэл бичих


АТГ ямар гэмт хэрэг, зөрчлийн талаарх
гомдол, мэдээллийг авах вэ?

Авлигатай тэмцэх газар нь ямар гэмт хэрэг,
зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авдаг
тухай эндээс танилцана уу.

Дэлгэрэнгүй

Цахим
Хэлэлцүүлэг

ОДОО ХЭЛЭЛЦЭГДЭЖ БУЙ:
АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗРЫН 2019 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ
ТАЙЛАН

санал өгөх