АТГ-ЫН АЖЛЫН ХЭСЭГ БАЯНХОНГОР АЙМАГТ НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛНА


2019/10/22  315   0


2019 оны 10 дугаар сарын 22-24-ний өдрүүдэд АТГ-ын ажлын хэсэг Баянхонгор аймагт ажиллаж байна.

АТГ-аас жил бүр орон нутагт төлөвлөгөөт хяналт шалгалт явуулдаг бол энэ удаад хяналт шалгалт явуулахын зэрэгцээ иргэд, төрийн албан хаагчид руу чиглэсэн, авлигатай тэмцэх талаар тэдний мэдлэг ойлголт хандлагыг дээшлүүлэх зорилгоор Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн Мэдүүлгийн бүрдүүлэлт, дүн шинжилгээний албаны дарга, ахлах комиссар Ц.Цэцэгдэлгэрэхээр ахлуулсан найман хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг Баянхонгор аймагт ажиллаж байна.

АТГ-аас томилогдсон энэ удаагийн ажлын хэсэг албан байгууллага, аж ахуйн нэгжийн удирдлага буюу эрх бүхий албан тушаалтнуудад Баянхонгор аймагт ажиллах ажлын чиг үүргийн талаар танилцуулж, иргэдэд зориулсан нээлттэй өдөрлөгийн хүрээнд ямар арга хэмжээг зохион байгуулах, түүнд албан байгууллага, аж ахуйн нэгж хэрхэн оролцох талаар мэдээлэл өглөө.

Олон нийтэд авлигын нийгмийн хор аюулыг ухуулан таниулах, тэдэнд авлигыг үл тэвчих ёс суртахуун төлөвшүүлэх, уг ажиллагаанд тэднийг татан оролцуулах, Авлигатай тэмцэх газрын үйл ажиллагааг сурталчлан таниулах, зөвлөгөө мэдээлэл өгөх нээлттэй өдөрлөгөө тус ажлын хэсэг 10 дугаар сарын 23-ны 11 цагт аймгийн Засаг даргын Тамгын газөпар явуулах ба нээлттэй өдөрлөгт Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын хэлтэс, Улсын бүртгэлийн хэлтэс, Хөдөлмөр халамж үйлчилгээний газар хамтран оролцож иргэдэд нээлттэй үйлчлэх юм байна.

Мөн өдрийн 15.00 цагт төрийн албан хаагч, эрх бүхий албан тушаалтанд зориулсан сургалт семинарыг явуулахын зэрэгцээ иргэдийн гомдол мэдээллийг АТГ-ын ажлын хэсгийнхний зүгээс хүлээж авах юм байна.

Сэтгэгдэл бичих


АТГ ямар гэмт хэрэг, зөрчлийн талаарх
гомдол, мэдээллийг авах вэ?

Авлигатай тэмцэх газар нь ямар гэмт хэрэг,
зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авдаг
тухай эндээс танилцана уу.

Дэлгэрэнгүй

Цахим
Хэлэлцүүлэг

ОДОО ХЭЛЭЛЦЭГДЭЖ БУЙ:
АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗРЫН 2016 ОНЫ ЭХНИЙ ХАГАС
ЖИЛИЙН ТАЙЛАН

санал өгөх