Армений Ерөнхийлөгч асан Серж Саргсяны ах дүүсийг эрэн сурвалжилж байна


2018/07/10  62   0


Армени Улсын Мөрдөн шалгах тусгай алба хууль бусаар хөрөнгөжсөн, хуурамч баримт бичиг үйлдсэн хэргээр ерөнхийлөгч асан Саргсяны дүү, охин, хүүг шалгаж байгаа юм байна.

Тухайлбал, Армени Улсын шүүх Саргясны дүүг баривчилж, хүүхдүүдийг нь хилээр гарахыг хоригложээ.

Хэрэгт холбогдсон этгээдүүдийг хөрөнгө, орлогоо худал мэдүүлсэн гэж үзсэн байгаа ажээ.

Энэ оны 6 дугаар сард түүний дүүгийн компани хууль бусаар 6,8 сая ам.доллар олж авсан гэх асуудал үүсгэсэн бөгөөд улсын төсөвт 1,6 сая ам.долларыг уг компаниар буцаан өгүүлжээ.

Өнгөрсөн 4 дүгээр сард Саргясныг Ерөнхийлөгч, ерөнхий сайдын албан тушаалыг өөртөө авч, эрх мэдлээ хадгалах оролдлогын эсрэг жагсаал цуглаан гарч байжээ. Тэрхүү жагсаал цуглааны улмаас тэр ажлаа өгч, сөрөг хүчний намын тэргүүн түүний ажлыг хүлээн авсан байна.

Авлигын хэргээр өмнөх Засгийн газрын гишүүдийг болон Ерөнхийлөгч асан хүн, түүний гэр бүл, ойр дотны хүмүүсийг нь шалгах уриалгыг Сөрөг хүчний намын тэргүүн гаргасан байна.

Эх сурвалж

Сэтгэгдэл бичих


АТГ ямар гэмт хэрэг, зөрчлийн талаарх
гомдол, мэдээллийг авах вэ?

Авлигатай тэмцэх газар нь ямар гэмт хэрэг,
зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авдаг
тухай эндээс танилцана уу.

Дэлгэрэнгүй

Цахим
Хэлэлцүүлэг

ОДОО ХЭЛЭЛЦЭГДЭЖ БУЙ:
АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗРЫН 2016 ОНЫ ЭХНИЙ ХАГАС
ЖИЛИЙН ТАЙЛАН

санал өгөх