АНУ-ын Конгресс авлигач, ардчилсан үзэл баримтлалын эсрэг этгээдүүдийн жагсаалтыг шинэчилнэ


2021/09/24  779   0


АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга авлигач, ардчилсан үзэл баримтлалын эсрэг этгээдийн жагсаалт гэж нэрлэгдэх Хойд гурвалжингийн оролцоог сайжруулах тухай хуульд заасны дагуу холбогдох жагсаалтын шинэчлэлтийг хийж Конгрессод шилжүүлсэн тухай мэдэгдэв. Уг шинэчлэлтэд ардчилсан үйл явц, институцийг сүйтгэсэн гэх Эл-Сальвадорын Дээд шүүхийн үндсэн хуулийн танхимын таван шүүгч (Оскар Альберто Лопес Жерез, Элси Дуенас Ловос, Хосе Ангел Перез Чакон, Луис Хавьер Суарез Магана, Эктор Нахун Мартинес) багтсан байна.

Авлигач, ардчилсан үзэл баримтлалын эсрэг этгээдүүдийн жагсаалт нь 2020 оны 12 дугаар сард АНУ-ын Конгрессоор батлагдсан бөгөөд Эл-Сальвадор, Гондурас, Гватемал дахь ардчиллыг дордуулж буй авлигын гэмт хэрэгт холбогдсон хүмүүстэй тэмцэхэд зориулагдсан хэрэгсэл юм. 

Дээрх хуульд заасны дагуу уг жагсаалтад нэр нь орсон этгээд АНУ-ын виз авах, хилээр нэвтрэх боломжгүй болдог.

Эх сурвалж

Сэтгэгдэл бичих


АТГ ямар гэмт хэрэг, зөрчлийн талаарх
гомдол, мэдээллийг авах вэ?

Авлигатай тэмцэх газар нь ямар гэмт хэрэг,
зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авдаг
тухай эндээс танилцана уу.

Дэлгэрэнгүй

Цахим
Хэлэлцүүлэг

ОДОО ХЭЛЭЛЦЭГДЭЖ БУЙ:
АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗРЫН 2019 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ
ТАЙЛАН

санал өгөх