Алексион Фармасевтикалс хээл хахуулийн хэрэг дээрээ 25 сая доллар төлөх тохиролцоонд хүрэв


2020/05/11  129   0


Бостонд байдаг Алексион Фармасевтикалс Инк. компани хээл хахуулийн эсрэг хуулийн зөрчсөн асуудлаа хүлээн зөвшөөрч 25 сая ам.доллараар торгуулах зөвшилцөлд хүрлээ.

АНУ-ын Үнэт цаас, арилжааны комиссоос 2015 оны 5 дугаар сараас эхлэн тус компанийг гадаадын хэд хэдэн орон, тухайлбал Бразил, Колумб, Япон, ОХУ зэрэг улсууд дахь үйл ажиллагаа нь Гадаад дахь авлигын хэргийн хууль зөрчсөн үндэслэлээр шалгаж байсан бөгөөд мөн оны сүүлээс АНУ-ын Хууль зүйн яам мөрдөн шалгалтыг давхар эхлүүлээд байсан.

Компанийн зүгээс засгийн газартай тохиролцоонд хүрснээр Хууль зүйн яамны мөрдлөгийг хаасан байна.

Эх сурвалж

Украины Ерөнхий Прокурор асан Рябошапкад эрүүгийн хэрэг үүсгэв

Украин Улсын Авлигатай тэмцэх прокурорын тусгай газраас тус улсын Ерөнхий Прокурор асан Руслан Рябошапкад эрүүгийн хэрэг үүсгэв. Прокурорын газраас мэдэгдсэнээр уг хэргийн шүүхийн өмнөх мөрдөн байцаалтыг Украины Авлигатай тэмцэх үндэсний товчоо явуулна.

Ерөнхий Прокурор асныг Украины Эрүүгийн хуулийн 368 дугаар зүйлийн 4-т заагдсан “албан тушаалтан хээл хахууль авсан, эсхүл хээл хахууль өгөх тухай санал, амлалтыг хүлээн зөвшөөрсөн” гэмт хэрэг болон  мөн хуулийн 366-1 дугаар зүйлд заагдсан “худал мэдээлэл өгсөн” гэмт хэрэгт холбогдуулан шалгахаар эрүүгийн хэрэг үүсгэсэн талаар Ерөнхий Прокурорын газрын хэвлэлийн албанаас мэдээлэв.

Руслан Рябошапкаг Украины Дээд Рада буюу парламентын санал хураалтаар Ерөнхий Прокурорын албан тушаалаас чөлөөлсөн бөгөөд тэрээр одоо гэр бүлийн хамт Францын Страсбург хотод байгаа юм.

Эх сурвалж

Сэтгэгдэл бичих


АТГ ямар гэмт хэрэг, зөрчлийн талаарх
гомдол, мэдээллийг авах вэ?

Авлигатай тэмцэх газар нь ямар гэмт хэрэг,
зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авдаг
тухай эндээс танилцана уу.

Дэлгэрэнгүй

Цахим
Хэлэлцүүлэг

ОДОО ХЭЛЭЛЦЭГДЭЖ БУЙ:
АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗРЫН 2019 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ
ТАЙЛАН

санал өгөх