Ажлын хэсэг Хөвсгөл аймгийн иргэдтэй уулзав


2019/10/29  177   0


Иргэд, олон нийтэд авлигын нийгмийн хор аюулыг ухуулан таниулах, тэдэнд авлигыг үл тэвчих ёс суртахуун төлөвшүүлэх, авлигатай тэмцэх үйл ажиллагаанд иргэдийг татан оролцуулах, зөвлөгөө мэдээлэл өгөх, уулзалт, өдөрлөг зохион байгуулах зорилгоор Авлигатай тэмцэх газрын Хяналт, Шалгалт Дүн Шинжилгээний  хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Х.Хашбаатар ахлуулсан Ажлын хэсэг Хөвсгөл аймагт ажиллаж байна. 

Тус аймагт Авлигатай тэмцэх газраас “Иргэн төвтэй соён гэгээрүүлэх өдөрлөг” арга хэмжээг зохион байгуулж, авлигын хор уршиг, түүнтэй тэмцэх арга замын талаар мэдээлэл хийлээ.
Авлигатай тэмцэх газрын ажилтнууд иргэдэд авлигын хор хөнөөлийг ойлгуулах, авлигатай тэмцэхэд иргэд ямар үүрэгтэйг ярьж таниулан, иргэдийн дунд бичил хэлэлцүүлэг, асуулт, хариултын тэмцээн зохион байгуулахын зэрэгцээ ашиг сонирхлын зөрчил болон иргэд төрийн албан тушаалтны хөрөнгө, орлогын мэдүүлэгтэй хэрхэн танилцаж, хяналт тавих боломжтой талаар арга зүйн зөвлөгөө өгч байна.

Уулзалт, өдөрлөгийн үеэр боловсрол, хөдөлмөр халамж, эрүүл мэндийн үйлчилгээ, газар зохион байгуулалттай холбоотой иргэдээс гаргасан санал, гомдол мэдээллийг холбогдох байгууллагатай хамтран шийдвэрлэх ажлыг зохион байгууллаа.       
Мөн авлигын гэмт хэрэг, авлига, ашиг сонирхлын зөрчлийн талаар гомдол, мэдээлэл хүлээн авах 110 дугаарын утсыг сурталчилан таниулав.
Дээрхээс гадна авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилт, болон 2018-2019 онд Авлигатай тэмцэх газраас тус аймагт хүргүүлсэн Зөвлөмжийн биелэлттэй танилцаж  байна.

Сэтгэгдэл бичих


АТГ ямар гэмт хэрэг, зөрчлийн талаарх
гомдол, мэдээллийг авах вэ?

Авлигатай тэмцэх газар нь ямар гэмт хэрэг,
зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авдаг
тухай эндээс танилцана уу.

Дэлгэрэнгүй

Цахим
Хэлэлцүүлэг

ОДОО ХЭЛЭЛЦЭГДЭЖ БУЙ:
АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗРЫН 2016 ОНЫ ЭХНИЙ ХАГАС
ЖИЛИЙН ТАЙЛАН

санал өгөх