АЙМАГ, НИЙСЛЭЛ, ДҮҮРГИЙН ИРГЭНИЙ ТАНХИМ, ЭРХ ЗҮЙН ТУСЛАЛЦАА ҮЗҮҮЛЭХ ТӨВИЙН АЖИЛТНУУДАД АВЛИГЫН ЭСРЭГ ЦАХИМ СУРГАЛТ ХИЙВ


2021/09/09  961   0


Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсээс аймаг, нийслэл, дүүргийн иргэний танхим, Эрх эрх зүйн туслалцаа үзүүлэх төвийн ажилтнуудад зориулсан чадваржуулах цахим сургалтыг зохион байгууллаа.

Сургалтыг “Авлига, түүний шалтгаан, нөхцөл, хор уршиг”, “Нийтийн болон хувийн ашиг сонирхол, Ашиг сонирхлын зөрчил”,  “Авлигын гэмт хэрэг” зэрэг сэдвээр явуулж, асуулт, хариулт ярилцлага өрнүүлэв.

Сургалтад 131 ажилтан хамрагдаж, тэдгээрт авлигын эсрэг хууль тогтоомж, Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах, авлигын эсрэг соён гэгээрүүлэх үйл ажиллагааг үр дүнтэй зохион байгуулах, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр тодорхой мэдээлэл өглөө.

Write comment