“Сонгогчдын боловсрол төв” төрийн бус байгууллага


2015/10/21  6023   0


УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо, Авлигатай тэмцэх газар, “Сонгогчдын боловсрол төв” төрийн бус байгууллага хамтран 2015 оны 5 дугаар сарын 20-ны өдөр Төрийн ордны “А” танхимд “Сонгуулийн санхүүжилт шинэчлэлийн асуудал” сэдвээр УИХ-ын гишүүд, улс төрийн нам, төрийн болон иргэний нийгмийн байгууллагын төлөөллийн хүрээнд хэлэлцүүлэг зохион байгуулсан. 

“Мэрси Кор” олон улсын байгууллагатай хамтран боловсруулсан “Сайн засаглалын төлөөх сайн туршлага” гарын авлага, Нийгмийн дэвшил эмэгтэйчүүдийн хөдөлгөөн ТББ-тай хамтран боловсруулсан АНУ-ын Азийн сангийн дэмжлэгтэйгээр дахин хэвлүүлсэн “Авлигын эсрэг хууль тогтоомжийг таниулах нь “Нийтийн албан тушаалтны гарын авлага”, “Ашиг сонирхлын зөрчлийн тухай мэдлэг, ойлголтыг олон нийтэд түгээн таниулах ажлын гарын авлага” зэрэг нийт 7 төрлийн гарын авлага, материалыг төрийн 73 байгууллагад 1827 ширхэг, орон нутагт 19 сумдад 2140 ширхэг, төрийн өмчийн болон төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжийн 21 байгууллагад 299 ширхэгийг тус тус ширхэг хүргүүлж, үйл ажиллагаандаа ашиглах боломжийг бүрдүүлсэн. 

Сэтгэгдэл бичих


Харилцаа, хамтын ажиллагаа


АТГ ямар гэмт хэрэг, зөрчлийн талаарх
гомдол, мэдээллийг авах вэ?

Авлигатай тэмцэх газар нь ямар гэмт хэрэг,
зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авдаг
тухай эндээс танилцана уу.

Дэлгэрэнгүй

Цахим
Хэлэлцүүлэг

ОДОО ХЭЛЭЛЦЭГДЭЖ БУЙ:
АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗРЫН 2016 ОНЫ ЭХНИЙ ХАГАС
ЖИЛИЙН ТАЙЛАН

санал өгөх