2015 оны эхний хагас жилд авлигын эсрэг сургалтад 12938 иргэн хамрагджээ


2015/07/31  3628   0


Энэ оны эхний хагас жилд, төрийн төв болон орон нутгийн байгууллагын албан хаагч, иргэд нийт 12938 хүнийг авлигын эсрэг сургалтад хамруулжээ.

Авлигатай тэмцэх газраас авлигын эсрэг хууль тогтоомжийг таниулах сургалтыг 2015 оны сургалтыг нэгдсэн төлөвлөгөө болон байгууллагуудын хүсэлт, хэрэгцээ шаардлагад тулгуурлан зохион байгуулан ажиллаж байна. 

АТГ-ын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсээс дараах сэдвээр хууль тогтоомжийг сурталчлах, тайлбарлан таниулах сургалт зохион байгуулж төрийн төв болон орон нутгийн төрийн байгууллагуудын албан тушаалтан, иргэд, төрийн бус байгууллагын ажилтнуудыг хамруулж байна. Үүнд: 

  1. Авлигын ойлголт, шалтгаан, хор хөнөөл;
  2. Авлигын эсрэг хууль тогтоомжийг таниулах нь;
  3. Сонирхлын зөрчлийн хуулийг таниулах нь; 
  4. Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хуулийг таниулах нь;
  5. Авлигын эсрэг үйл ажиллагааны төлөвлөгөөг үнэлэх аргачлал, анхаарах асуудал;
  6. Байгууллагын авлигаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг сайжруулах нь зэрэг сэдвээр сургалт зохион байгуулж байна. 

Авлигатай тэмцэх газар урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх чиглэлээр 2015 оны эхний хагас жилд 176 удаагийн сургалт зохион байгуулж, давхардсан тоогоор нийт 12938 хүнийг хамруулжээ. Орон нутаг (аймаг, сум)-т зохион байгуулсан сургалтад дахардсан тоогоор 7379 хүн хамрагдсан байна. 

Эдгээр сургалтын 61.4 хувь нь төлөвлөгөөт сургалт байсан бөгөөд, 38.6 хувь нь тухайн байгууллагын хүсэлт, хэрэгцээг харгалзан зохион байгуулсан ажээ. 

Авлигатай тэмцэх газраас авлигын эсрэг соён гэгээрүүлэх чиглэлээр 2015 онд зохион байгуулсан сургалтад хамрагдсан хүний тоог сараар гаргаж дараах графикаар харуулав.

Авлигатай тэмцэх газраас авлигын эсрэг олон нийтийг соён гэгээрүүлэх, урьдчилан сэргийлэх чиглэлээр зохион байгуулсан сургалтад 2007-2015 онд нийт 169,739 хүнийг хамрагдсан байна. 

Үүнийг графикаар харуулвал:

Дээрх тоонд авлигын эсрэг олон нийтийг соён гэгээрүүлэх, урьдчилан сэргийлэх чиглэлээр сургагч багш нараар хийлгэсэн сургалтын тоо, болон тус газраас бусад чиглэлээр хийсэн /Хөрөнгө орлогын мэдүүлэг гаргах, түүнийг бүртгэх, мөн тус газраас явуулдаг судалгаа, шинжилгээний дүнгийн талаарх/ сургалтын тоо ороогүй болохыг анхаарна уу. 

Авлигаас урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх үйл ажиллагааны үр дүн, хүртээмжийг сайжруулах зорилгоор сургалтад хамрагдаж буй зорилтот бүлгийн онцлог, хэрэгцээ шаардлага, мөн тухайн салбарын хэмжээнд хийгдсэн судалгаанд үндэслэн сургалтын аргачлал, хэлбэрийг тодорхойлж, ажил үүрэгт нь тулгарч буй бодит жишээ баримтаар сургалтыг агуулгын баяжуулах ажлыг зохион байгуулж байна.

Энэ оны эхний хагас жилд АТГ нь оюутан залууст авлигын ойлголт, шалтгаан хор хөнөөлийг ухуулан таниулах, авлигатай тэмцэх үйл ажиллагааны талаар ойлголт мэдлэг олгох зорилгоор “Шударга нийгмийн төлөө хамтдаа” сургалтын хөтөлбөрийг боловсруулж эхний сургалтыг амжилттай зохион байгуулаад байна. Энэ сургалтын хөтөлбөр нь оюутан сурагчдын хэрэгцээ шаардлагад нийцсэн нь үр дүнтэй арга хэмжээ болсон учраас АТГ уг сургалтыг сар бүр зохион байгуулж авлигын эсрэг боловсролыг оюутан залууст хүргэхээр ажиллаж байна.

Түүнчлэн Авлигатай тэмцэх газар нь сургалтын үйл ажиллагаанаас гадна зорилтот бүлгийн онцлогийг харгалзан АХА тэмцээн, зорилтот аян, нөлөөллийн арга хэмжээ зэрэг олон хэлбэрээр авлигын эсрэг олон нийтийг соён гэгээрүүлэх ажлыг зохион байгуулан ажиллаж байна. 

Сэтгэгдэл бичих


АТГ ямар гэмт хэрэг, зөрчлийн талаарх
гомдол, мэдээллийг авах вэ?

Авлигатай тэмцэх газар нь ямар гэмт хэрэг,
зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авдаг
тухай эндээс танилцана уу.

Дэлгэрэнгүй

Цахим
Хэлэлцүүлэг

ОДОО ХЭЛЭЛЦЭГДЭЖ БУЙ:
АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗРЫН 2016 ОНЫ ЭХНИЙ ХАГАС
ЖИЛИЙН ТАЙЛАН

санал өгөх