“Шударга нийгмийн төлөө хамтдаа” сургалтын хөтөлбөрт бүртгэж байна


2015/07/30  4594   0


       Авлигатай тэмцэх газраас иргэд, олон нийтэд авлигын ойлголт, шалтгаан нөхцөл, хор хөнөөлийг тайлбарлан таниулах зорилготой “Шударга нийгмийн төлөө хамтдаа” сургалтын хөтөлбөр боловсрууллаа.
Уг сургалтад хамрагдсанаар авлига, ашиг сонирхлын зөрчил, түүний шалтгаан  хор хөнөөлийн талаар ойлголт, мэдлэг олгохын зэрэгцээ Авлигатай тэмцэх байгууллагын чиг үүрэг, үйл ажиллагаатай танилцах, Авлигын индекс, Төрийн байгууллагын шударга байдлын түвшний үнэлгээ, Улс төр, хууль хяналтын байгууллагын хүрээн дэх авлигын талаарх төсөөлөл, Хүүхдийн шударга байдлын үнэлгээ зэрэг судалгааны талаар мэдээлэл авах боломжтой юм.

Уг хөтөлбөрийн дагуу анхны сургалтыг “Зориг сан” төрийн бус байгууллагатай хамтран 2015 оны 6 дугаар сарын 24-ны өдөр зохион байгуулж “Ардчилал зуны сургалт”-д хамрагдаж буй оюутан залуусыг оролцууллаа.
Авлигатай тэмцэх газар нь энэхүү сургалтыг 9 дүгээр сараас эхлэн сар бүр тогтмол зохион байгуулахаар төлөвлөсөн бөгөөд сургалтад хамрагдах хүсэлтэй оюутан залуус, анги хамт олныг 70112467 дугаар утас болон bayartsetseg@iaac.mn цахим шуудангаар тус тус бүртгэж байна.

Мөн энэхүү сургалтыг хамтран зохион байгуулан ажиллах хүсэлтэй байгууллага, иргэд Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх  хэлтэстэй дээрх утсаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой юм.

Сэтгэгдэл бичих


УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, СОЁН ГЭГЭЭРҮҮЛЭХ


АТГ ямар гэмт хэрэг, зөрчлийн талаарх
гомдол, мэдээллийг авах вэ?

Авлигатай тэмцэх газар нь ямар гэмт хэрэг,
зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авдаг
тухай эндээс танилцана уу.

Дэлгэрэнгүй

Цахим
Хэлэлцүүлэг

ОДОО ХЭЛЭЛЦЭГДЭЖ БУЙ:
АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗРЫН 2016 ОНЫ ЭХНИЙ ХАГАС
ЖИЛИЙН ТАЙЛАН

санал өгөх