БҮГД НАЙРАМДАХ ХЯТАД АРД УЛС: АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ҮЙЛ АЖИЛЛАГАА


2015/06/25  3911   0


Хятад Улс дахь авлигын нөхцөл байдал: Трансперэнси Интернэшнл байгууллагын Авлигын төсөөллийн индексийн судалгаагаар тус улс 2013 онд дэлхийн 178 улс орноос 80 дугаар байрт эрэмбэлэгдэж байсан юм. Хятад улс дахь авлигын түгээмэл хэлбэр нь хээл хахууль, хөрөнгө завших, хууль бусаар гэрээ байгуулах, танил тал, хамаатнаараа дамжуулан асуудлыг шийдвэрлэх зэрэг бөгөөд хувийн хэвшил, хууль тогтоох байгууллага, төрийн албан хаагч, цагдаагийн байгууллага авлига ихтэй гэж үздэг байна. 

Коммунист намын албан тушаалтнууд болон Хятадын иргэдийн дунд явуулсан төсөөллийн судалгаануудын дүнгээс харахад тус улсад анхаарал татсан асуудлын нэг бол “авлига” юм. Намын төв сургуулийн судлаачдын явуулсан 1999-2004 судалгааны дүнгээр тус улсын нийгэм дэх хамгийн ноцтой асуудлын нэг, хоёрдугаар байрт авлигыг нэрлэсээр ирсэн байдаг. Үүнтэй адилаар 2006 оны сүүлээр Төрийн зөвлөлийн дэргэдэх Судалгаа шинжилгээний төвөөс төрийн оролцоогүй аж ахуйн нэгжүүдийн 87 хувь буюу 4586 бизнес эрхлэгчийг хамруулсан судалгаа явуулсан юм. Уг судалгаагаар орон нутгийн захиргааны байгууллагын шударга байдлыг үнэлүүлсэн бөгөөд судалгаанд оролцогчдын 25 хувь нь орон нутгийн захиргааны байгууллагын шударга байдлыг “муу” 12 хувь нь “маш муу” гэж үнэлсэн байдаг.

Бүгд найрамдах Хятад Ард Улсын Авлигатай тэмцэх үйл ажиллагааны дэлгэрэнгүйг ЭНД ДАРЖ үзнэ үү.

Сэтгэгдэл бичих


Харилцаа, хамтын ажиллагаа


АТГ ямар гэмт хэрэг, зөрчлийн талаарх
гомдол, мэдээллийг авах вэ?

Авлигатай тэмцэх газар нь ямар гэмт хэрэг,
зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авдаг
тухай эндээс танилцана уу.

Дэлгэрэнгүй

Цахим
Хэлэлцүүлэг

ОДОО ХЭЛЭЛЦЭГДЭЖ БУЙ:
АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗРЫН 2016 ОНЫ ЭХНИЙ ХАГАС
ЖИЛИЙН ТАЙЛАН

санал өгөх