БҮГД НАЙРАМДАХ ИТАЛИ УЛС: АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ҮЙЛ АЖИЛЛАГАА


2015/06/25  4096   0


Итали Улсад авлигын бол ихээхэн анхаарал хандуулах шаардлагатай асуудлын нэг юм. Тус Улсад зохион байгуулалттай бүлэглэл /мафи/ оролцсон эдийн засгийн гэмт хэрэг болон өндөр түвшний буюу сонгууль болон улс төрийн намын санхүүжилттэй холбоотой авлигын хэрэг гарах явдал түгээмэл байдаг . Транспарэнси интернэшнл байгууллагын Авлигын төсөөллийн индексийн дүнгээр Итали Улс 2014 онд дэлхийн 175 улсаас 69 дүгээр байрт 43 оноотойгоор орсон байдаг. 

Авлигын талаарх судалгаа: Европын комиссоос зохион байгуулсан “Авлигын Евробарометр-2013” судалгаагаар Итали Улсаас судалгаанд оролцогчдын 97% нь (Европын холбоонд хоёр дахь өндөр дүн, Европын улсуудын дундаж 76) авлига өргөн тархсан гэж үзсэн бол 42% нь өдөр тутмын амьдралд авлигын нөлөөлж байна хэмээн хариулсан байна. Италичуудын 88% нь хээл хахууль өгөх, танил талаа ашиглах нь тодорхой төрийн үйлчилгээг авах хамгийн хялбар арга гэж үзжээ. Мөн судалгааны дүнгээр улс төрийн нам болон улс төрчид; лиценз, зөвшөөрөл олгох үйл ажиллагаа; тендер шалгаруулалтын албан тушаалтнууд авлигад өртөх хамгийн их эрсдэлтэй гэж үзсэн байна. 

Бүгд найрамдах Итали Улсын Авлигатай тэмцэх үйл ажиллагааны дэлгэрэнгүйг ЭНД ДАРЖ үзнэ үү. 

Write comment