ТАЙЛАНДЫН ВАНТ УЛС: АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ҮЙЛ АЖИЛЛАГАА


2015/06/25  3393   0


Тайландын Вант Улс дахь авлигын нөхцөл байдал: Транспаранси Интернэшнл байгууллагын Авлигын төсөөллийн индексийн судалгаагаар тус улс 2013 онд дэлхийн 177 улс орноос 102 дугаар байрт эрэмбэлэгдэж байсан юм. Тус улсад авлига дараах салбаруудад хамгийн их тархсан байна.

  • Улс төрийн хүрээн дэх авлига 
  • Хөрөнгө оруулалт, улсын зээл, татвар, торгууль, төлбөр хураамж зэрэг төсвийн орлогын хүрээн дэх авлига
  • Төр, хувийн хэвшлийн түншлэлийн удирдлага төсвийн төлөвлөлт, хуваарилалт, худалдан авалт, зээлийн зарцуулалт зэрэг төсвийн зарлагын хүрээн дэх авлига  
  • Сонгуулийн санал худалдан авах, парламентын санал худалдах зэрэг улс төрийн намын хүрээн дэх авлига 
  • Хууль сахиулах байгууллага, шүүх, цагдаа, хорих ангиудын хүрээн дэх авлига 
  • Эрүүл мэнд, боловсрол, газар, хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах зэрэг төрийн үйлчилгээ үзүүлдэг байгууллагуудын хүрээн дэх авлига 

Тайландын Вант Улсын 2013 оны Авлигын Индексийн судалгаагаар Тайландад авлигын түвшин хэвээр байна гэсэн үзүүлэлт гарсан бол 2013 оны 3 дугаар сард хувийн хэвшлийн компаниуд, шинжээч нараас бүрдсэн 1066 хүний дунд явуулсан судалгааны дүнд нийт оролцогчдын ¾ буюу 75 хувь нь авлигын түвшин маш өндөр байна гэж дүгнэсэн байна. 

Тайландын Вант Улсын Авлигатай тэмцэх үйл ажиллагааны дэлгэрэнгүйг ЭНД ДАРЖ үзнэ үү.

Сэтгэгдэл бичих


Харилцаа, хамтын ажиллагаа


АТГ ямар гэмт хэрэг, зөрчлийн талаарх
гомдол, мэдээллийг авах вэ?

Авлигатай тэмцэх газар нь ямар гэмт хэрэг,
зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авдаг
тухай эндээс танилцана уу.

Дэлгэрэнгүй

Цахим
Хэлэлцүүлэг

ОДОО ХЭЛЭЛЦЭГДЭЖ БУЙ:
АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗРЫН 2016 ОНЫ ЭХНИЙ ХАГАС
ЖИЛИЙН ТАЙЛАН

санал өгөх