“Хадгаламжийн даатгалын корпораци”-ийн ажилтнуудад авлигын эсрэг мэдлэг олгов


2021/03/05  1323   0


Авлигатай тэмцэх газраас авлигын эсрэг соён гэгээрүүлэх ажлын хүрээнд яам, агентлаг, аймаг, сум, нийслэл, дүүрэг, төрийн өмчит аж ахуйн нэгжүүд буюу төрийн бүх шатны байгууллагын албан тушаалтнууд, иргэд, иргэний нийгмийн байгууллага, төрийн бус байгууллага, хувийн хэвшил, мэргэжлийн холбоодын төлөөллүүдийг хамруулан авлигын эсрэг сургалтыг үе шаттай зохион байгуулдаг билээ.

Энэ удаад “Хадгаламжийн даатгалын корпораци”-ийн ажилтнуудад авлигын эсрэг хууль тогтоомж, авлига, ашиг сонирхлын зөрчил, авлигын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх талаарх мэдлэгийг дээшлүүлэх цахим сургалтыг 2021 оны 03 дугаар сарын 04-ний өдөр зохион байгууллаа. 

Сургалтаар авлигын шалтгаан нөхцөл, хор уршиг, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх нь, авлигын гэмт хэргийн талаарх ойлголт, анхаарах асуудал зэрэг сэдвийн хүрээнд яриа таниулга хийж, дэлгэрэнгүй мэдээлэл өгөв.

Авлигын эсрэг цахим сургалтад “Хадгаламжийн даатгалын корпораци”-ийн 50 орчим ажилтан, албан тушаалтан хамрагдлаа.

Сургалтын хүрээнд авлигын эрсдэлээс урьдчилан сэргийлж, ёс зүйтэй ажиллах зан үйлийн талаар зөв зүйтэй, хэрэгтэй мэдээлэл авсан бөгөөд ахисан шатны давтан сургалтад хамрагдах хүсэлтэй байгаагаа сургалтад оролцогчид илэрхийлэв.  



Сэтгэгдэл бичих


АТГ ямар гэмт хэрэг, зөрчлийн талаарх
гомдол, мэдээллийг авах вэ?

Авлигатай тэмцэх газар нь ямар гэмт хэрэг,
зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авдаг
тухай эндээс танилцана уу.

Дэлгэрэнгүй

Цахим
Хэлэлцүүлэг

ОДОО ХЭЛЭЛЦЭГДЭЖ БУЙ:
АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗРЫН 2019 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ
ТАЙЛАН

санал өгөх