“Шударга нийгмийн төлөө хамтдаа” төслийн хүрээнд хийсэн ажлын тайлан


2015/02/02  3304   0


Нэг. Танилцуулга 
Монголчууд танил талаараа асуудлыг шийдэх хандлагатай байдаг. Үүнийг хөндлөнгөөс харж байгаа хүүхэд залуучууд ч бас ийм төлөвшилттэй болж хүмүүждэг. Тиймээс Авлигатай тэмцэх газар, “Мерси кор олон улсын байгууллагатай хамтран “Шударга нийгмийн төлөө хамтдаа” аяныг зохион байгуулсан. Тус аян нь 2013 оны 9 дүгээр сарын 1-нээс 2013 оны 12 дугаар сарын 9-нийг хүртэл гурван сарын хугацаатай үргэлжилсэн бөгөөд хүүхэд залуусыг багаас нь төлөвшүүлж, ёс зүйн боловсрол олгож, авлигыг жигшиж, шударга ёсыг эрхэмлэх үзэлтэй болгох нөлөөллийн ажлуудыг хийсэн. 

Хоёр: Сошиал медиа 
Хүмүүсийн хандлага, зан төлвийг өөрчлөх зорилгоор сошиал маркетингийг ашигладаг туршлага дэлхий дахинд байдаг. Тус аяны хүрээнд бид сошиал медиа чиглэлээр хүүхэд залууст зориулсан Хамтдаа.мн вэб сайт, Хамтдаа.мн фэйсбүүк хуудас ажиллуулж эхэлсэн. 
Хүүхэд, залуус болон иргэдэд зориулж Хамтдаа.мн вэб сайтад Онцлох мэдээ, Ухаалаг зөвлөгөө, ухаалаг хичээл, эх орон авлигын эсрэг зэрэг меню нээж өгсөн бөгөөд нийт 22 мэдээлэл оруулсан. 

“Шударга нийгмийн төлөө хамтдаа” төслийн хүрээнд хийсэн ажлын тайланг бүрэн эхээр нь ЭНД ДАРЖ үзнэ үү.

Сэтгэгдэл бичих


АТГ ямар гэмт хэрэг, зөрчлийн талаарх
гомдол, мэдээллийг авах вэ?

Авлигатай тэмцэх газар нь ямар гэмт хэрэг,
зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авдаг
тухай эндээс танилцана уу.

Дэлгэрэнгүй

Цахим
Хэлэлцүүлэг

ОДОО ХЭЛЭЛЦЭГДЭЖ БУЙ:
АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗРЫН 2016 ОНЫ ЭХНИЙ ХАГАС
ЖИЛИЙН ТАЙЛАН

санал өгөх